2014 оны Төв Хорооны эдийн засгийн ажлын хурал мөн оны 12 дугаар сарын 9–нөөс 11-ний өдрийг хүртэл Бээжин хотноо хуралдав. Үзүүлэлтээр хамгийн өндөр эдийн засгийн хурал болсноор Төв Хорооны эдийн засгийн хурал нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, дараа жилийнхээ макро эдийн засгийн бодлогоо бүх талаас нь тооцоолдог.
Хурлаар тодорхойлохдоо шинэ хэв байдалтай танилцах, шинэ хэв байдалтай зохицох, тэргүүлэх нь өдгөөгийн болон хойшдын хэсэг хугацаан дахь Дундад улсын эдийн засгийн хөгжлийн логик болно.
2014 оны 5 дугаар сард Дундад улсын дарга Ши Жиньпин анх удаа “Шинэ хэв байдал”-ыг дурдсанаас Дундад улсын эдийн засгийн хэм хэмжээг ойлгох нь энэ хүрээнд шинэ өөрчлөлтийг бий болгосон байна.
Төв Хорооны эдийн засгийн ажлын хурлаар анх удаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ, экспорт болон олон улсын орлого, зарлага зэрэг есөн талаар “Шинэ хэв байдал”-ын бүхий л илэрхийлэх шинж чанарыг тайлбарлажээ. Үүний өмнөхөн Ши Жиньпин АПЕК-ийн уулзалтын үеэр боловсруулсан “Шинэ хэв байдал”-ын агуулгатай харьцуулбал агуулга нь улам баялаг, бүтэц нь бүрэн төгөлдөр болсон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар “Шинэ хэв байдал” нь хүмүүс Дундад улсын эдийн засгийн үе шат бүхий онцлогт шинэ үзэл баримтлалтай болсон бөгөөд үүний зэрэгцээ энэ нь Дундад улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв байдлыг тодорхойлсон байна гэжээ.
Уг хурлаар шинжлэх ухааны үзэл баримтлалтайгаар одоогийн нөхцөл байдлыг таниж, зөв зүйтэйгээр хэтийн чиг хандлагыг тооцоолон, эрхбиш түүхээс, диалектикаас Дундад улсын эдийн засгийн хөгжлийн үе шатны шинж чанарыг ойлгон, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдлыг зөв зүйтэй атгана.
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнээс авч үзвэл даган дууриах хэлбэр бүхий хэрэглээний үе шат үндсэндээ дуусаж, өвөрмөц онцлогтой, олон талтай хэрэглээний цогц бий болгоно.
Хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээнээс үзвэл дэд бүтцийн холболт болон хэсэг шинэ техник, шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнесийн загвар бүхий хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлнэ.
Экспорт болон олон улсын орлого, зарлагаас авч үзвэл Дундад улсын бага өртөг нь харьцангуй давуу талтай болох хандлагатай, мөн өндөр түвшинд авчран том цар хүрээтэй гаргах зэрэг нь чухамдаа хамтдаа бий болж байгааг харуулж байгаа юм.
Үйлдвэрлэлийн хүчин чадал болон аж үйлдвэрийн зохион байгуулалтаас харвал хөгжиж буй аж үйлдвэр, үйлчилгээний салбар, жижиг аж ахуйн нэгж илүү чухал үүрэг гүйцэтгэн, жижигрүүлсэн, ухаалаг, мэргэжлийн үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн зохион байгуулалтын шинэ онцлогийг бий болгоно.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн харьцангуй давуу талаас нь үзвэл хүн амын хөгшрөлт улам нэмэгдэн, хөдөө аж ахуй илүүдэл, хүн ам багасаж, хүваарийн хүчин зүйлийн хөдөлгөх хүч бууран, Эдийн засгийн өсөлт нь хүний нөөцийн чанар, технологийн дэвшилд илүү их найдаж байна.
Зах зээлийн өрсөлдөөний онцлогоос нь авч үзвэл зах зээлийн өрсөлдөөн нь аажмаар чанартай, ялгаатай өрсөлдөөн болгон хувиргана.
Нөөц болон байгаль орчны хязгаарлагдмал байдлаас авч үзвэл байгаль орчны даац хүчин чадалдаа хүрсэн буюу дээд хязгаартаа ойртож буй, бохирдол бага, нүүрстөрөгчийн мөчлөгийн хөгжлийн шинэ арга замуудыг боловсруулах зэргийг урагшлуулан дэмжинэ.
Эдийн засгийн эрсдлийг сааруулах болон эрсдэлгүй болгох талаас нь авч үзвэл эдийн засгийн эрсдлийг ерөнхийд нь удирдаж болно. Гэвч эрсдэлгүй болгоход тэнцвэргүй байдлаар гол онцлог болгосон бүх төрлийн эрсдэл хэсэг хугацаанд үргэлжилнэ.
Нөөцийн хуваарилалт загвар болон макро хяналтын горимоос үзвэл үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бүх талаар арилган, мөн зах зээлийн механизмын хүчин чадлыг сайжруулахаар дамжин хойшдын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагаа эрж хайна.
Дээрх есөн талаас Дундад улсын эдийн засгийн “Шинэ хэв байдал”-ыг бий болгосноор хэсэг бүлэг томоохон хэмжээний бөгөөд гүнзгий өөрчлөлт гарч байгаа юм. Бээжингийн Их Сургуулийн Үндэстний хөгжил судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Хуан Ипин Синьхуа агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөх үеэр хэлэхдээ: -Нэг талаас Дундад улсын хөдөлмөр хүчний зах зээлийн орчинд нэгэнт үндсэн чанартай өөрчлөлт гарсан. Нөгөө талаасаа Дундад улсын эдийн засгийн бүтэц нэгэнт хэсэг бүлгээрээ өөрчлөлт гарч эхлэв. Дотоодыг Нийт Бүтээгдэхүүнд /ДНБ/ эзлэх хувь хэрэглээ өсч эхэлсэн ба орлогын хуваарилалт төгөлдөржин, үйлдвэрлэлийн талд ч олон шинэ зүйл гарч ирсэн.
Үндэсний статистикийн хорооноос саяхан статистикаас Дундад улсын эдийн засгийн идэвхтэй өөрчлөлтийг эхний алхамд баталсан байна. Энэ оны эхний гурван улиралд хот сууринд шинээр нэмэгдсэн ажлын байр 10 саяыг давж, бүх жилийнхээ үүргийг урьдчилан биелүүлжээ. Эхний гурван улиралд гуравдугаар аж үйлдвэрлэл үргэлжлэн нэмэгдэж, нэмэгдэл нь ДНБ-ийн 46.7 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэсээ 1.2 хувиар өсөж, хоёрдугаар аж үйлдвэрлэлээс 2.5 хувь өдөр үзүүлэлттэй гарчээ.
Эхний гурван улиралд хот суурингийн оршин суугчдын орлого үргэлжлэн тогтвортой хурдтай өсөж, улсын хэмжээнд оршин суугчдын орлого дунджаар нэг удаагийн орлогын нэмэгдлийн хурд нь ДНБ-ний өсөлтийн хурдаас 0.8 хувь өндөр байна. Үүнээс гадна оршин суугчдын нэрлэсэн орлогын өсөлтийн хурд нь санхүүгийн орлогын нэмэгдлийн хурдаас 8.1 хувь өндөр байж, мөн аж ахуйн нэгжийн ашгийн өсөлтийн хурдаас өндөр байж, энэ нь оршин суугчдын орлого үндэстний эдийн засгийн эхний удаагийн хуваарлалтад эзлэх өсөлт нэмэгдэж байгааг харуулж байна.
Хуан Ипин илэрхийлэхдээ: -Шинэ хэв байдал”-ын хөгжлийг бий болгох урьдах нөхцөл нь эдийн засгийн шилжилт болон шилжилтийн тогтвортой үргэлжлэх байдал юм. Дундад улсын эдийн засгийн өөрчлөлт нь өмнөх эдийн засгийн гайхамшгаас хэвийн хэв хөгжил руу явах болно.
Дундад улсын Ардын /Рэньмин/ Их Сургуулийн үндэстний хөгжил болон стратегийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Лю Юаньчүнь, Хуан Ипин нар ижил үзэл баримтлалтай. Тэрээр цохон тэмдэглэхдээ: -”Шинэ хэв байдал”-ыг ашиглан Дундад улсын дараагийн хэдэн жилийн эдийн засгийг дайлан дагуулахад нь түүний шинэ утга учир оршино гэжээ. Угийн хуучин хэлбэрээсээ ирээдүйн шинэ тогтвортой өсөлтийн чиг хандлага өөрчлөлтийн үйл явц магадгүй хүнд бэрх, урт удаан байх болно. Тэгэхээр ДНБ буурч харахад бүх төрлийн тоон үзүүлэлтийн зөрүү гарч, бүтцэд тохируулалт бий болгон бодлого зохицуулалтын тохиргоо нь харьцангуй их ба энэ нь ирээдүйд байнга үүссээр байх болно.
“Үнэндээ өөрчлөлт нэгэнт бий болсон, хойшдын эдийн засгийн өсөлтийн хурд нь зохих удаашралтай байж, эдийн засгийн бүтэц илүү тэнцвэртэй, хэрэглээ илүү үйлдлээ гаргаж, үйлдвэрлэлийн шинэчлэл ч мөн хэм хэмжээтэй болно” гэж Хуан Ипин хэлжээ.
Төв хорооны эдийн засгийн хурлаар “Шинэ хэв байдал”-ын 9 чиг хандлагат өөрчлөлтийг тодорхойлон гаргаснаар Дундад улсын эдийн засаг чухамхүү илүү сайн дэвшилтэт хэлбэртэй, ажлын хуваарилалт нарийн, бүтэц зөв зүйтэй үе шат руу чиглэж байна. Эдийн засгийн хөгжил шинэ хэв байдалд орж, өндөр хурдтай өсөлтөөс дунд өндөр хурдтай өсөлт рүү шилжин, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэр нь өргөн хүрээний өсөлтөөс ашигтай чанарын эрчимтэй өсөлт рүү шилжиж, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүчийг уламжлалт өсөлтийн цэгээс шинэ өсөлтийн цэг рүү шилжүүлнэ.
Судлаачдын үзэж буйгаар эдийн засгийн өсөлт, хөгжлийн арга хэлбэр, эдийн засгийн бүтэц, хөгжлийн хөдөлгөх хүч зэрэг дөрвөн талаар бүгд давуу өөрчлөлтийг бий болгох үйл явцад Дундад улсын эдийн засагт тодорхой асуудлууд тулгараад байна. “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөөрөгдөл, банк санхүүгийн тэнцвэр, боловсруулах салбарын хүчин чадал зэрэг бүгд шийдвэрлэх гол асуудлууд болно” гэж Хуан Ипин хэлжээ.
