solongonews
Ван И Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн судалгааны төвд ажиллав
2026-04-02 11:00
Ван И Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн судалгааны төвд ажиллалаа.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 04-р сарын 01-нд Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн судалгааны төвд ажиллав. Ван И:

- Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн судалгааны төвийг байгуулж хөгжүүлэх нь  ХКН-ын Төв Хорооны дипломат албанд даалгасан чухал улс төрийн үүрэг юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний санал болгосон хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үзэл баримтлалыг сайтар судалж, үр дүнтэй сурталчлах үүрэг хариуцлагаа байнга санаж байх ёстой. Түүнчлэн намын шинэлэг онолуудыг судлах, тайлбарлах, түгээн дэлгэрүүлэхэд үйлчилж, улс төрийн өвөрмөц онцлогтой онолын бүтээн байгуулалтын төслийг тууштай урагшлуулах ёстой гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл