12-р сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамт Хятад, Францын бизнес эрхлэгчдийн хорооны VII хурлын хаалтын ёслолд оролцож үг хэллээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, энэ он бол Хятад, Францын харилцааны “шинэ жаран жил” -ийн эхлэлийн жил тохиож байна. Хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам өргөжиж, уян хатан байдал улам нэмэгдсээр байна. Энэ оны эхний арван сард хоёр талын худалдааны хэмжээ 68 тэрбум 750 сая ам.долларт хүрч, харилцан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 27 тэрбум ам.доллараас давсан байна. Хоёр тал анхны зорилгоо ухамсарлаж, боломжийг ашиглан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэн, Хятад, Францын хамтын ажиллагааны илүү гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх ёстой. Хятад, Францын харилцааны тогтвортой байдлаар өнөөгийн дэлхий дахины тодорхойгүй байдалд хариу өгөх ёстой.Үүнд доорх санал санаачилгыг дэвшүүлж байна.
Нэгдүгээрт, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ салбаруудыг тасралтгүй өргөжүүлэх.
Хоёрдугаарт, Хятад, Европын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх.
Гуравдугаарт, дэлхийн засаглалын шинэчлэлийг сайжруулахад хамтдаа шинэ хүчин зүтгэл оруулах зэрэг болно гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг Хятад улс бүх талаар ахиулж, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ. Иймд Францын компаниуд Хятадын хөгжлийн боломжийг үргэлжлэн хуваалцахыг урьж байна гэжээ.
Хятад, Францын бизнес эрхлэгчдийн хорооны VII хурлын хаалтын ёслолд Хятад Франц хоёр орны засгийн газар, компаниудын 150 орчим төлөөлөл оролцжээ.
