solongonews
Дундад улс эдүгээ интернэт сүлжээний хурдтай хөгжлийн цаг үед ороод байна
2015-12-16 19:05
Дундад улс интернэт сүлжээний хурдтай хөгжлийн цаг үед ороод байна.

  
“Харилцан холбогдож хамтаар хүртэх-интернэтийн орон зайн хамтын цогцыг байгуулах” гол сэдэвтэй Дэлхийн интернэт сүлжээний II чуулган нь 16-ны өдөр Жэжян мужийн Үжэнь сууринд нээлт болж, Дундад улсын дарга Ши Жиньпин, Дундад улс эдүгээ интернэт сүлжээний хурдтай хөгжих түүхийн шатанд ороод байна гэжээ. Мөн тэрээр, Дундад улс интенэт сүлжээний хөгжлийг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, 21 жилийн өмнө олон улсын интернэт сүлжээнд орсноос хойш шинжлэх ухаанчаар хөгжүүлэхийг эрхэмлэсэн бөгөөд хуулийн дагуу хамаарал хийж, мэдээ мэдээллийн дэд бүтцийн байгуулалтыг чангатгаасаар байна. Түүнчлэн интернэт эдийн засгийг хөгжүүлж, мэдээ мэдээллээр иргэдэд ашиг хүртэхийг ахиулах болно. Үүний хамт хуулийн дагуу интернэт сүлжээний орон зайн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж буй. Одоогоор Дундад улсад интернэт сүлжээ ашиглагчид 670 сая, 4.13 сая интернэт худалдаа эрхэлдэг сүлжээ байгаа бөгөөд сүлжээ нь эдийн засаг нийгмийн хөгжлил болон иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм байна гэжээ.
   "18 дахь удаагийн тавдугаар бүгд хурлаар хөгжлийн таван санаачлагыг дурдсан байна. Үүнд, шинийг санаачлах, зохицуулах, экологи, нээлттэй, хамтдаа эдлэх зэрэг. Үүний зэрэгцээ 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Дундад улсыг интернэт сүлжээний хүчирхэг орон болгох стратеги, улс орны биг дата стратеги, интернэт сүлжээ+үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн, интернэт сүлжээний нааштай зөв соёлыг идэвхжүүлэн, интернэтийн эдийн засгийн орон зайг өргөтгөж, интернэт сүлжээний болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулна. Бидний зорилт бол интернэт сүлжээний хөгжлийн ололт амжилтыг 1 тэрбум 300 сая ард иргэддээ эдлүүлэн, олон орны ард түмэнд ач тусаа хүртээх явдал юм" гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синхуй агентлаг/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл