solongonews
Тал нутгийн торгоны замаар дахин аялах
2015-04-16 11:25
Дундад улс хэдэн мянган жилийн туршид дэлхийн олон улс оронтой торгоны замыг нээж, түүгээр бараа бүтээгдэхүүнээ солилцсон түүхтэй.

 

      Дундад улс хэдэн мянган жилийн туршид дэлхийн олон улс оронтой торгоны замыг нээж, түүгээр бараа бүтээгдэхүүнээ солилцсон түүхтэй. Жишээлбэл, Умардын тал нутгийн торгоны зам, Өмнөдийн цайны зам, Си Ан-баруун Ази-баруун Европ хүрэх торгоны зам, эртний далайн торгоны зам гэж байдаг. Хэдэн мянган жилийн туршид орчин үеийн Дундад улсын хийсэн бүтээгдэхүүнүүд торгоны замаар экспортлогдож, Ази, Европийн улс орнууд торгоны замаас ашиг хүртэж байлаа. Дундад улсын дарга Ши Жиньпиний “Нэг бүс нэг зам”, “Улс төрийн ойлголцол, худалдаа нэвтрэх, мөнгөний гүйлгээ, засмал зам саадгүй нэвтрэх, иргэд сэтгэл нэгдэх” үзэл санааны жолоодлого, Дундад улсын Ерөнхий сайд Ли Кечяны “Торгоны зам дагуу Ази Европийн эдийн засгийн нэгдмэл цогцыг бүтээн байгуулах” стратегийн дагуу дэлхийн захирлуудын холбоолон зохион байгуулсан “Нэг сая бизнесменторгоны замаар дахин аялах” арга хэмжээ нь Шань Си мужийн Пин Яод болсон байна. Америк, Орос , Австрали, Монгол зэрэг улс орны худалдаа, аж ахуйн нэгжийн зэрэг гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч мөн үйл ажиллагаанд оролцсон байна. Энэхүү арга хэмжээ нь торгоны замын зорилго санааг уламжлах ба торгоны замын боловсон байдлыг уламжлах нөхцөлийг бүрдүүлжээ.

Дэлхийн Буриад Монголын их хурлын тэргүүлэгч н.Мөнх илэрхийлсэн нь: - Бидний өвөг дээдэс Дундад улстай ерөөсөө эдийн засаг худалдааны харилцаатай байсан. Бид нар үүнийг уламжлахын зэрэгцээ цаашид бадруулан хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Дундад улс ба Монгол стратегийн хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурсан ба Дундад улс, Орос улс ойрын жилүүдэд олон салбарт хамтран ажиллаж байгаа нь эдийн засаг худалдааны өртөг улмаар нэмэгдсэн болохыг харуулж байна. Монгол Улсын Монгол - Дундадын худалдаа эдийн засгийг хөгжүүлэх нийгэмлэгийн дарга н.Батхуяг, 2015 онд Дундад, Монгол хоёр улс нь Монголын Замын-Үүд - Эрээн боомтын дагуу эдийн засгийг хөгжүүлэх төслийг хамтдаа эхлүүлсэн байна. Бид нар “Нэг сая бизнесмений тал нутгийн торгоны замаар дахин аялах” төслийг таатай угтаж байгаа. Түүнчлэн Монголд хөрөнгө оруулагчдад тал бүрээр таатай нөхцөл бүрдүүлэх болно гэжээ. Пин Яо нь Шань Си мужийн наймаачдын худалдаа наймааны эх үүсэл болсон чухал газар бөгөөд эртний дундад улсын эх газраас баруун хойд оронд хүрэх арилжаа худалдааны зам юм. Энэ удаагийн “Сая бизнесмений торгоны замаар дахин аялах” үйл ажиллагаанд сая гаруй бизнесмен эртний тал нутгийн торгоны замын шугамаар аялж, Шаньси мужийн 500 гаруй жилийн худалдааны нэр төрийг амилуулсан. Тэрчлэн Шаньси мужийн худалдаа ба дэлхий бөмбөрцгийн хооронд “Нэг бүс нэг зам”-ын эдийн засаг соёлын хамтын ажиллагааны уялдаа холбоог нягтруулсан байна. Энэ нь мөнгөн гүйлгээний шинэ үүдэлт ба иргэдийг баяжуулах стратегийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал бодит ач холбогдолтой. Эртний торгоны зам нь Дундадын үндэстэн Монгол, Баруун орон, Зүүн Ази, Европ руу нэвтрэх замыг нээсэн байна. Өвөр Монголын тал нутаг бол Дундад улсын тал нутгийн торгоны замын чухал үүслийн газар юм. Хөххот бол тал нутгийн торгоны замын чухал гүүр болж буйн зэрэгцээ улсаас Өвөр Монголын Өөртөө Засах Орныг “Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн стратегийн бодлогод хамруулсан байна. 2015 онд “Нэг бүс нэг зам”-ын бодлого ажил хэрэгч хамтын ажиллагааны үе шатанд оржээ. Нэг бүс нэг замын стратеги бодлого нь нэг сая бизнесмений анхааралд орж, энэхүү бодлогоор дамжуулан Дундад улсын даяарчилсан стратегийн бодлогыг хэрэгжүүлэх ба эх дэлхийн нөөц баялгийг хамгаалах ажлыг шилдэг болгох болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл