solongonews
ХТРТ-ийн гаргасан 2025 оны олон улсын онцлох 10 мэдээ
2026-01-05 11:16
ХТРТ-ийн гаргасан 2025 оны олон улсын онцлох 10 мэдээ

1. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний дипломат ажиллагаа нь дэлхийн энх тайван, хөгжлийн урсгалыг чиглүүлж, Дэлхийн засаглалын санаачилга нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад дэмжлэг боллоо.

2. Хятад улс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж, дэлхийн олон оронд Дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохиогдов.

3. Израиль, АНУ нь Иран руу довтолгоо хийж, Газын зурваст гал зогсоох гэрээ тохиролцсон хэдий ч хэрэгжилтийн байдал эмзэг хэвээр байна.

4. Орос-Украины мөргөлдөөн “сөргөлдөөн, хэлэлцээр”-ийн орчилд орж, АНУ-ын бодлогын өөрчлөлт нь "АНУ-ЕХ-ны хагарал"-ыг хурцатгав.

5. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС шинэ гишүүн элсэж, дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа олон улсын нөлөөлөх хүчнийг нэмэгдүүллээ.

6. Цаг агаарын эрс тэс уур амьсгалын шинж байдал үргэлжилсээр байж, Хятад улс дэлхийн уур амьсгалын засаглалыг дэмжих шинэ зорилтоо зарлалаа.

7. АНУ гаалийн татварын бодлогыг дур зоргоор ашиглаж, олон талт худалдааны системд хохирол учруулан, Хятад улсын эдийн засгийн хөгжил нь дэлхийн эдийн засагт илүү боломж, тодорхой байдлыг буй болголоо.

8. Такайчи Санаэ-гийн хэлсэн үг нь дэлхийн 2-р дайны дараах олон улсын дэг журамд илээр халдаж, Японы милитаризм дахин сэргэж байгааг Олон улсын хамтын нийгэмлэг анхааруулав.

9. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги нь “Баруун хагас бөмбөрцөг тэргүүлэх” -ийг онцолж, Латин Америкт цэргийн байршуулалтаа бэхжүүллээ.

10. АНУ-ын Холбооны засгийн газрын "түр зогсолт" хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол болж, нийгмийн хуваагдал хурцдан, улс төрийн хүчирхийллийн хэрэг олонтаа гарав.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл