solongonews
Ши Жиньпин Мьянмарын Ерөнхийлөгч Мин Аун Хлайнтай хэлэлцээ хийв
2026-06-17 10:02
Ши Жиньпин Мьянмарын Ерөнхийлөгч Мин Аун Хлайнтай хэлэлцээ хийв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 16-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Мьянмарын Ерөнхийлөгч Мин Аун Хлайнтай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин “ Хятад, Мьянмар гүн гүнзгий нөхөрлөлтэй, дипломат харилцаа тогтоосноос хойш 76 жилийн турш хүнд хэцүү үед хамтдаа байж, бие биедээ тусалж, энх тайван зэрэгцэн орших таван зарчмыг хамтдаа дэмжин хэрэгжүүлж, улс орнуудын хооронд тэгш байдал, харилцан ашигтай байх үлгэр загварыг бий болгосон байна” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо “Хятад бол Мьянмарын хамгийн урт хилийн шугамаар залгалдаж буй хөрш, найдвартай найз болон түнш юм. Хоёр тал онлайн мөрийтэй тоглоом, телеком луйвар, мансууруулах бодисын наймаа зэрэг гэмт хэрэгт үргэлжлэн хатуу цохилт өгч, хоёр орны ард түмний ашиг сонирхол, аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах ёстой. Мьянмарын бүх талууд энхийн хэлэлцээрээр дамжуулан энх тайван, эвлэрлийг урагшлуулж, Мьянмарын хойд хэсэгт удаан хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгохыг Хятадын тал дэмжиж байна. Энэ нь Мьянмар болон түүний ард түмний үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэнэ” гэжээ.

Мин Аун Хлайн хэлэхдээ “ Хятад улс ‘15-р таван жил’-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, Мьянмар зэрэг хөрш зэргэлдээ Азийн орнуудад чухал боломжуудыг олгосон юм. Мьянмар улс Хятадтай бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Мьянмар-Хятадын эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын түвшнийг дээшлүүлэхийг хүсэн хүлээж байна” гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн зам тээвэр, ард түмний амьжиргаа зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцов.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл