solongonews
“Хятадын шийдэл” дэлхийн хиймэл оюуны засаглалыг чиглүүлж байна
2026-07-20 17:56
“Хятадын шийдэл” дэлхийн хиймэл оюуны засаглалыг чиглүүлж байна

Дэлхийн анхаарал Хуанпу мөрний эрэгт төвлөрөв. Долдугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалт Шанхай хотноо боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-ны өдөр нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавин, шударга, зүй зохистой дэлхийн хиймэл оюуны засаглалын тогтолцоог хамтдаа бүрдүүлэх тал дээр дөрвөн санал дэвшүүллээ. Түүний дэвшүүлсэн санаачлагууд нь хиймэл оюуны хөгжлийн өмнө тулгарч буй цаг үеийн чухал асуудлуудад гүн гүнзгий хариулт өгч, дэлхийн хиймэл оюуны засаглалын тогтолцооны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон бөгөөд хурлын төлөөлөгчид болон олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг өргөнөөр татав.

“Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Хятадын шийдэл болон хиймэл оюуны бодлого нь салбарын хөгжлийн замыг нээж, дэлхийн бүх хүн үр шимийг нь хүртэнэ”, “Ши Жиньпин даргын илгээсэн мессеж маш тодорхой. Хиймэл оюун бол нийтийн ашиг сонирхол, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө байх ёстой” хэмээн олон улсын хэвлэлүүд онцолжээ. Хятад улс хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэх, хүртээмжтэй, нээлттэй, аюулгүй, хяналттай хөгжүүлэхийг тууштай дэмжиж буй нь хариуцлагатай их гүрний үүрэг хариуцлагыг тод харуулж байна.

Энэ удаагийн хурлаар Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаж, “2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалтын даргын мэдэгдэл”, мөн “Хиймэл оюуны хамтын хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нийтэлсэн нь хурлын томоохон үр дүн болов. Эдгээр нь дэлхийн хиймэл оюуны хөгжил, засаглалын талаар оролцогч талуудын өргөн хүрээний зөвшилцөлд хүрснийг харуулж, “Ухаалаг түншлэл, хамтдаа ирээдүйг бүтээе” гэсэн хурлын уриаг бодитоор хэрэгжүүлэв.

Нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа л инновацын эрч хүчийг бүрэн нээж, хиймэл оюуныг салбар бүрийн хөгжилд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Энэ чиглэлд Хятад улс идэвхтэй ажиллаж, бодит үр дүнд хүрсэн. Өнөөдөр Хятадын ухаалаг эдийн засгийн үндсэн салбарын хэмжээ нэг их наяд юаниас давж, “Хятадад бүтээгдсэн ухаалаг технологи” нь Хятадын орчин үеийн хөгжлийн шинэ нэрийн хуудас болоод байна. Үүний зэрэгцээ Хятад улс нээлттэй эх код, нээлттэй хамтын ажиллагаа, хамтын үр өгөөжийг тууштай дэмжиж байна. Одоогийн байдлаар Хятадын нээлттэй эх код бүхий томоохон хиймэл оюуны загваруудын нийт таталт 10 тэрбум давж, дэлхийд тэргүүллээ.

Үүнтэй зэрэгцэн Хятад улс дэлхийн хиймэл оюуны засаглал болон олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байна. Өнгөрсөн жил Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулах санаачилга гаргаж байсан бол энэ жил тус байгууллагыг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Хятад улс дэлхийд дахин нэг чухал олон улсын нийтийн бүтээгдэхүүн санал болгож байна. Энэ байгууллага нь дэлхийн анхны хиймэл оюуны чиглэлээрх засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд улс орнуудын хэрэгцээ, дүрэм журам, стандартыг уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хиймэл оюуны хөгжлийн түүхэнд шинэ чухал үеийг эхлүүлэх юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл