solongonews
Ши Жиньпины Их Британи дахь айлчлалд бэлтгэж байна
2015-08-14 15:43
Ши Жиньпины Их Британи дахь айлчлалын бэлтгэл ажил явагдаж байна.

СRI Хятад-Их Британийн стратегийн яриа хэлцэл 13-нд Бээжинд болж, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, Их Британийн гадаад харилцааны сайд Филип Хаммонд нар яриа хэлцлийг хамтран даргалжээ. Энэ яриа хэлцэл нь дарга Ши Жиньпингийн 10-р сард Их Британид хийх төрийн айлчлалын өмнөхөн болж байгаагаараа онцлогтой. Энэ яриа хэлцэл идэвхтэй дохио өгч, Хятад-Их Британийн харилцаанд энэ намар шинэ хуудас нээх болно гэж судлаачид үзэж байна.

Энэ он бол Хятад Их Британийн стратегийн түншийн харилцааны 20 дахь жил бөгөөд Их Британийн ерөнхий сайд Камерун Хятад Их Британийн харилцааны хөгжлийн алтан жил гэж нэрийдсэн жил болох юм. Дарга Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлал Хятадын төрийн тэргүүн 10 жилийн дараа Их Британид айлчлах гэж байгаа тул чухал их ач холбогдолтой юм.

Хоёр тал энэ айлчлалыг чухалчлан үзэж, төрөл бүрийн бэлтгэл ажлыг сайтар хийж байгааг албаны талын мэдээнд харуулжээ.

2013, 2014 онд Хятад Их Британи хоёр орны засгийн газрын тэргүүн амжилттай харилцан айлчилсан юм. Их Британийн хатан хааны урилгаар БНХАУ-ын дарга энэ онд Их Британид төрийн айлчлал хийх гэж байна. Хятадын олон улсын асуудал судалгааны институтийн Европ тивийн судалгааны хүрээлэнгийн дарга Цүй Хунжян хэлэхдээ, хоёр орон одоогийн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид улам бүр хөгжүүлэхийг хүсэж байгааг үүнээс харж болно гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад Их Британийн эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа сайн төлөвтэй байгаа. Хоёр орны худалдааны хэмжээ нэмэгдэн Хятад Европын худалдааны өсөлтөөс ч илүү хурдтай өсөж байна. 2014 онд Хятад Их Британийн худалдааны хэмжээ 80 тэрбум ам долларыг давж, 15.3%-аар нэмэгдэж, Хятадын Европын холбооны дахь хоёрдох том худалдааны түнш болсон байна.

Энэ тухай Цүй Хунжян хэлэхдээ, Хятад Их Британи хоёр орон эдийн засгийн хувьд харилцан нөхөх асар их хүчин чадалтай. Их Британи үйлчилгээ, банк санхүү, худалдаа зэрэг талаар давуу байр суурьтай. Хятад улс аж үйлдвэрийг шат өгсүүлэх үедээ байгаа тул эдгээр салбарын хөгжлийг шаардаж байгаа тул Хятад Их Британийн хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөцтэй гэжээ.

Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, "нэг бүс нэг зам", гуравдагч зах зээл дэх аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зэрэгт Их Британийн тал идэвхтэй тусгал гаргаж, энэ оны 3-р сард Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд анхлан нэгдэн орсон байна.

Их Британийн гадаад харилцааны сайд Филип Хаммонд хэлэхдээ, "нэг бүс нэг зам" нь Их Британи Хятад хоёр орны хөгжилд тус дөхөм үзүүлэхээр барахгүй, хөрш орнуудын хөгжлийг дайчлах болно гээд хоёр тал дарга Ши Жиньпингийн айлчлалын үеэр "нэг бүс нэг зам" төслийн бүдүүвч дор хамтын ажиллагааны бодитой агуулгын талаар нарийн хянамгай ярилцах болно гэдэгт итгэж байна гэжээ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл