"Их 20"-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-16-ны өдрүүдэд Туркийн Анталия хотод болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы урилгаар Хятадын дарга Ши Жиньпин оролцоно.

Үүнээс гадна Ши Жиньпин Филиппин улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 17-19-нд Манила хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын удирдагчдын 23 дахь албан бус дээд хэмжээний уулзалт оролцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлж байна.
“Их 20”-ийн бүлэг нь дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг форум юм. Уг бүлэг нь дэлхийн ДНБ-ий 85 орчим хувь нь ногддог хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг. 2013 онд “Их 20”-ийг ОХУ даргалж байсан бол 2014 онд даргалах эрх Австралид шилжжээ. 2015 онд энэ үүргийг Турк гүйцэтгэж байгаа юм.
АНДЭЗХА нь бүс нутгийн худалдаа болон хөрөнгө оруулалтыг либералчлах салбарт хамтран ажиллах зорилгоор байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын улс хоорондын эдийн засгийн форум юм.
