solongonews
Ши Жиньпин дарга АНУ-д айлчлахаар Бээжингээс мордлоо
2015-09-22 15:07
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар АНУ-д төрийн айлчлал хийхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9 дүгээр сарын 22-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.

Ши Жиньпин дарга бас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны урилгаар Нью Йоркад НҮБ-ын төв байрнд болох НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох болно.

Ши Жиньпин даргад бараа болон түүний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Бодлого судлах албаны дарга Ван Хунин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи нар айлчилна. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл