Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 09-р сарын 25-ны өдөр Шиньжяны үндэстнүүдийн ард түмэнтэй хамт ШУӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв. Дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргын хувиар төвийн төлөөлөгчдийг тэргүүлэн ШУӨЗО байгуулагдсаны ойн баярт оролцсон нь Хятадын нам төрийн түүхэнд анх удаа болж байгаа үйл хэрэг юм.
Намаа дагах хоёргүй сэтгэл
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй баяр ёслолын үеэр дахин уулзаж буйдаа үнэхээр их баярлаж байна гэж Ард түмний үлгэр жишээч Бурумахан Мауледуо сэтгэл догдлон хэллээ.
23-ны үдээс хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шиньжяны үндэстнүүдийн ард түмэн, олон салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, нэгдүгээр эгнээнд зогсож байсан Бурумахан Мауледуотой гар барин мэндчилэв. Хэдэн арван жил эх орныхоо хилийг хамгаалахын төлөө зүтгэсэн энэ Киргиз ахмадын нам, эх орноо гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл болсон одон медаль нь энгэрт нь гялалзана.
- Өнөөдрийн бидний амьдралыг Коммунист нам өгсөн. Шинжяныг Ардын чөлөөлөх арми чөлөөлсөн гэж аав маань дандаа хэлдэг гэж энэхүү чухал баяр дээр Бурумахан Маолдүо хил хамгаалсан залуу насаа дурслаа.
- ХКН-ын ач гавьяаг би хэзээ ч мартахгүй, Ерөнхий нарийн бичгийн даргын энэ сайхан сэтгэлийг ч мартахгүй, би үүргээ гүйцэтгэсэн, ирээдүйд үр хойч маань хил хязгаараа хамгаалж явах болно гэж хэлэв.
Далан жилийн хөгжил цэцэглэлийг хүүрнэн Тэнгэр уул сүндэрлэнхэн байна.
- Намайг бага байхад манайх гэдэг есөн ам бүлтэй айл жижигхэн шавар байшинд шахцалдаж, амьдрал туйлын хэцүү байсан гэж Кашгар хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны төлөөлөгчийн ажлын хорооны дарга Рехангули Йимил өнгөрсөн хийгээд өнөөгийн амьдралыг харьцуулан нутгийнхаа хөгжлийг ярьж байна.
Тэрээр цааш үргэлжлүүлэн:
- ХКН-ын 18-р их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шиньжяны ажлыг биечлэн удирдаж, төлөвлөж ирсэн. Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжил, ард түмний амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн. Үндэстнүүдийн ард түмний орлого, аз жаргал, аюулгүй байдал эрс нэмэгдсэн. Үүрэгт ажлаа идэвхтэй хийж, илүү олон хүнийг хөгжил цэцэглэлт, аз жаргалын замд хөтөлнө гэж хэллээ.
Хятадын газрын тосны техникийн мэргэжилтэн Роузи Мамти Бакийн хувьд ч ойн баярын энэ өдөр онцгой цаг мөч байлаа.
Газрын тос олборлогчоос эхлээд газрын тосны чадварлаг мэргэжилтэн болсон тэрээр Улсын хөдөлмөрийн үлгэр жишээч, ХКН-ын шилдэг гишүүн зэрэг олон өргөмжлөл хүртсэн. Рози Мамт Бак:
- Миний өсөн дэвжсэн нь нам болон төрөөс Шинжянд үзүүлсэн хайр халамж, дэмжлэгтэй салшгүй холбоотой. Үргэлжлэн ХКН-ын удирдамжийг дагаж, эрч хүчтэйгээр Шиньжян болон эх орныхоо бүтээн байгуулалтад хичээн зүтгэнэ гэдгээ илэрхийлж байлаа.
Үндэстний эв нэгдэл, тогтвортой байдлын бат бэх суурийг тавьсан.
Ши Хэзи хотын төвд байрлах Шиньжяны цэргийн газар тариалангийн музейд улсын өнцөг булан бүрээс олон мянган үзэгчид ирж сонирхон үздэг.
- Өнгөрсөн жил бид “Үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээч хамт олон”-оор шалгарсан. Энэ нь музейн үнэ цэн, үндэстний эв нэгдлийг дэмжих урт хугацааны үүрэг амлалтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй Шиньжян нутгийг байгуулахад бидэнд урам зориг өгч байна гэж музейн захирал Зян Ихүй хэлэв.
Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээлцнэ
Баянголын монгол үндэстний өөртөө засах жөүгийн Чарчян шяны 1-р дунд сургуулийн багш Хөү Чаорү сурагчидтайгаа хамт баяр ёслолын ажиллагааны шууд нэвтрүүлгийг үзэв.
2014 онд Хөү Чаорү болон түүний ажлынхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээс Хятадын баруун нутагт сайн дураараа ирж суурьшсан Хэбэй мужийн Бао Дин хотын их сургуулийн төгсөгчдийн төлөөлөлд бичсэн захидлыг хүлээн авчээ. Ерөнхий нарийн бичгийн дарга захидалдаа залуучуудыг хөдөө орон нутаг болон ард түмэндээ хувь нэмрээ оруулж, Хятадын мөрөөдлийг биелүүлэх агуу үйлсэд хосгүй, гэгээлэг амьдралыг бүтээхийг уриалсан байна. Хөү Чаорү:
- Ерөнхий нарийн бичгийн даргын зааврыг марталгүй санаж, эх орныхоо боловсролын салбарт хүчин зүтгэж, хилийн бүс нутгийн хүүхдүүдийн амьдралыг мэдлэгээр гэрэлтүүлэн, үзэсгэлэнт Шиньжяныг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулна гэж хэлэв.
Хэбэй мужийн анагаах ухааны мэргэжилтэн, Шинжяны Баянгол жөүгийн ардын эмнэлгийн чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч Тянь Жүньхай:
- Шиньжянд эмнэлгийн тусламж үзүүлэх ажилд оролцсон нь миний амьдралын хамгийн нандин туршлага байлаа. Би эмч хүний хувьд анагаах ухааны боловсон хүчнийг бэлтгэн сургаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын түвшнийг сайжруулахад тусалж, Шиньжяны ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг хүсэж байна гэж Шиньжянд байх хугацаандаа тухайн нутгийн ард түмэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаагаа дурсан ярилаа.
Баруун үзүүр нь Шиньжянаас эхэлсэн Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төсөл нь цөлжилтөөс үр ашигтай сэргийлэх хана хэрэм болж, ногоон хөгжлийг дэмжсэн буянтай ажил болжээ.
Нэг л хөх тэнгэрийн дор хамтдаа гэрэлт ирээдүйгээ бүтээцгээе. Жүнвэй улсын ойн аж ахуйн ахлах инженер Тан Шимин:
- Бид Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн зааварчилгааг санаж, цөлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй засан, цөлийн экосистемийн чанар, тогтвортой байдлыг иж бүрэн сайжруулж, Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн элсийг тогтворжуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлнэ гэж хэллээ.
09-р сарын алтан намраар Шиньжяны Тарвагатай нутгийн Хар-Усан хотын "Шинэ торгоны замын нисэх онгоцны буудал" ХХК-ийн тусгай зориулалтын төмөр зам тээврийн ачаалал ихтэй үеэ эхлүүлэв.
Ойн баярын үеэр ачаа ачсан галт тэрэгнүүд Хоргос, Алаг уулын ам боомтоор эмх цэгцтэй хил гарсаар байна.
Хар-Усан хотын Land Port Multimodal Transport ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежер Ү Пин:
- Энэхүү тусгай шугам энэ оны эхээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Төв Ази руу бараа тээвэрлэх цаг хугацаа, ачааны зардлыг мэдэгдэхүйц бууруулсан. Энэхүү тээврийн давуу тал нь Хятадын компаниудад олон улсын зах зээлд өрсөлдөх итгэлийг төрүүлж байна гэж хэлэв. Тэрээр мөн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний заасан хөгжлийн чиг хандлагыг баримталж, "Алтан коридор"-ын байршлын давуу талаа бүрэн ашиглаж, эв нэгдэлтэй, баян чинээлэг, соёл иргэншилтэй, дэвшилтэт, аюулгүй, ногоон хөгжилтэй, орчин үеийн социалист Шинжяныг байгуулахад улам их хүчин чармайлт гаргах болно гэж хэллээ.
