solongonews
Уругвайн Ерөнхийлөгч Бээжинд хүрэлцэн ирэв
2026-02-02 11:25
Уругвайн Ерөнхийлөгч Бээжинд хүрэлцэн ирлээ

Уругвайн Ерөнхийлөгч Яманду Орси болон түүний төлөөлөгчид 02-р сарын 01-ний өглөө Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, БНХАУ-д хийх долоо хоногийн төрийн айлчлалаа эхлүүлэв.

Энэ бол Ерөнхийлөгч Яманду Орсигийн БНХАУ-д хийж буй анхны төрийн айлчлал юм. Ерөнхийлөгч Яманду Орсиг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уругвайн засгийн газрын албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүд болон худалдааны нийгэмлэгийн төлөөлөгчид багтаж байна.

Айлчлалын үеэр дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Яманду Орситой хэлэлцээ хийж, БНХАУ, Уругвай хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын ажиллагааг дэмжих, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан анхаарал хандуулж буй асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцох болно.

Уругвай нь Өмнөд Америкийн зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд харьцангуй хөгжсөн хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйтай. Хятад, Уругвай хоёр 1988 оны 02-р сард албан ёсоор дипломат харилцаа тогтоож, 2023 оны 11-р сард Хятад, Уругвай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарласан. Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Хятад улс арав гаруй жилийн турш Уругвайн хамгийн том худалдааны түнш бөгөөд Уругвайн бараа бүтээгдэхүүний хамгийн том зах зээл байсаар ирсэн. Уругвайгаас импортолдог гол бараа бүтээгдэхүүнд үхрийн мах, шар буурцаг, нухаш орно. Хятадын Уругвай руу экспортлох бараа бүтээгдэхүүн нь голчлон цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг электрон бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд энэ нь Уругвайд эрчим хүчний импортоо бууруулахад үр дүнтэй тусалсан байдаг.

Зохиогч: ЖАО ЧАО-И,ЯН ШАОГАН,СҮНЬ ЧАО-ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл