solongonews
УТЗЗ байгуулагдсаны 65 жилийн ойг тэмдэглэв
2014-09-27 09:58
ХКН-ын Төв хороо, УТЗЗ-ийн БХХ 21-нд Бээжин хотноо хуралдаж, Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл байгуулагдсаны 65 жилийн ойг тэмдэглэлээ. Хуралд Ши Жиньпин дарга үг хэлж, Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл (УТЗЗ) бол ард иргэдийн ардчиллыг хэрэгжүүлэх чухал арга хэлбэр мөн.

УТЗЗ улсын засаглалын тогтолцоо болон түүний чадамжийг орчин үеийн болгох шаардлагад нийцэн ажиллаж, өөрчлөлт хийх, шинийг бүтээх зориг санааг баримтлан, УТЗЗ-ийн онолын болон системийн шинэчлэл хийж, ардчиллын хэлбэрийг баяжуулан, ардчиллын замыг саадгүй болгож, олон нам бүлэг, эвлэл, үндэстэн, давхарга, салбарын хүмүүсийг үр ашигтай зохион байгуулж, төрийн хэргийг хамтран зөвшилцөж, ардчиллын үр өгөөжийг ард иргэдэд эдлүүлэх хэрэгтэй гэжээ.

Социализмын зөвшилцөх ардчилал бол Хятадын социалист ардчиллын улс төрийн өвөрмөц хэлбэр, давуу тал мөн бөгөөд ХКН-ын олон түмэнч шугамыг улс төрийн салбарт харуулах болно гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв.

Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чишань нар хуралд оролцож, Юй Жэншэн удирдан явуулав.

                                                                                                              Ирэлт: CRI
                                                                                                              Найруулагч: Буянхишиг

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл