12-р сарын 19-ний өдөр Дундад улсын дарга Ши Жиньпин гэргийн хамт онгоцоор Ао Мэнь олон улсын онгоцны буудалд буухад тухайн газрын олон нийт халуунаар угтан авав.
Ши Жиньпин тушаалд гарсны дараа Ао Мэнь хотод хийж байгаа анхны айлчлал юм байна. Энэ удаа тэр Ао Мэнь эх улсдаа буцсан 15 жилийн ойг тэмдэглэх их хурал болон Ао Мэнь засаг захиргааны онцгой бүсийн дөрөвдүгээр хугацааны удирдах хүчний тушаалд гарах ёслолд оролцох болно.
Ши Жиньпин хэлэхдээ : -12-р сарын 20-ны өдөр бол Ао Мэнь эх улсдаа буцсан 15 жилийн ойн баярын өдөр болно. Ао Мэнь дэх ах дүү нартайгаа хамт энэхүү түүхэн дурсгалт өдрөө дурсаж, төвийн засгийн газар болон бүх улсын ард түмний Ао Мэнь дэх ах дүү нартаа илгээсэн халуун мэндчилгээг дамжуулах гэсэн юм гэжээ.


