solongonews
Хятад-Францын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ
2025-12-05 13:55
Хятад-Францын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ

12-р сарын 4-д болсон Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, Хятад-Францын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, Хятад, Францын бодит хамтын ажиллагааг Хятад улс үргэлжлүүлэн ахиулж, илүү гүнзгий, илүү бодитой болгох болно гэжээ.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун: Францын Ерөнхийлөгч Макроны Хятадад хийсэн энэхүү айлчлал нь өнгөрсөн жил буюу Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан дарга Ши Жиньпин Францад хийсэн түүхэн айлчлалын хариу айлчлал юм. Хоёр төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, Хятад, Францын олон салбар дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, Хятад-Францын харилцааны маш чухал түлхэц үүргийг бүрэн бадруулсан байна. хоёр талын худалдааны хэмжээ өргөжин чанар дээшилж, энэ оны 1-р сараас 10-р сар хүртэл Хятад-Францын худалдаа 68.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1% -иар өссөн байна. Хоёр талын харилцан хөрөнгө оруулалт тогтвортой өсч, нийт хөрөнгө оруулалт 27 тэрбум ам.доллараас давсан байна гэжээ.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун хэлэхдээ, Хятадын Худалдааны яам болон Францын Эдийн засаг, санхүү болон аж үйлдвэр, эрчим хүч хийгээд дижитал салбарын яам “Хятад, Францын харилцан хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх тухай ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хоёр тал дэмжин урамшуулж, бие биенийхээ аж ахуйн нэгжүүдэд эрх тэгш, шударга, ялгаварлан гадуурхахгүй, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэн өгөх болно гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл