Дарга Ши Жиньпин ойрын өдрүүдэд АПЕК-ийн бизнесмэний дээд уулзалтад оролцож хэлсэн үгэндээ: - Ойрын хоёр жилд “Нэг бүс нэг зам” нь 60 гаруй улс болон олон улсын байгууллагуудын идэвхтэй оролцоотой болсон бөгөөд нэр нөлөө нь өргөжиж байна гэжээ.

Хоёр жилийн хугацаанд Хятад улс болон холбогдох улс орнууд хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрч, чухал төслийн дагуу ажиллаж, баталгаа хангах тогтолцоог байгуулжээ.
Стратегийн холболтыг биелүүлнэ
“Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсанаас олон улс орнууд оролцох хүсэлтэй болжээ. Энэ оны 3 дугаар сард Хятадын засгийн газраас “Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны далай дээрх торгоны замыг хамтран байгуулахыг ахиулах санал болон ажиллагаа”-г нийтэлж, хамтран байгуулах зарчим, санал бодол, хамтын ажиллагааны чухал хэсэг, хамтын ажиллагааны механизмыг тодорхойлжээ. Хятадын засгийн газар нь энэхүү ажиллагааг түлхүү ахиулахдаа “Нэг бүс нэг зам” стратегийн бодлого болон бүс дагуу улс орнуудын өөрийнх нь хөгжлийн стратегитэйгээ холбож, энэхүү хөгжлийн стратегийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Энэ онд болсон дээд хэмжээний айлчлал болон хурал цуглаанд Хятад улс нь дэлхий дахинд “Нэг бүс нэг зам”-ын эчнээ агуулга болон ач холбогдлыг тайлбарлаж, “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулахад нэгдсэн ойлголтод хүрсэн байна.
Одоогоор “Нэг бүс нэг зам” стратеги нь Орос, Европ, Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт, Монгол Улсын “Талын зам” стратеги, Казахстаны “Гэрэлт зам”, Европын юнкер хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”, Вьетнамын “Хоёр коридор нэг бүс” зэрэг улс оруундын стратегийн бодлоготой холбож, олон улсын хөгжлийн шаардлагад хариулт өгсөн байна.
Хятад болон Орос, Унгар, Монгол, Турк, Сингапур, Солонгос зэрэг улстай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “Нэг бүс нэг зам”-ын дагуу бүх салбарын хамтын ажиллагаанд үйлчилнэ.
Бенгал, Хятад, Энэтхэг, Мьянмар улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулах тухай хэлэлцэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхүү ахиулсан байна.
Чухал томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
Худалдааны яамны мэдээлснээр, энэ оны 1-9 дүгээр сар хүртэл Хятад болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудтай хийсэн арилжааны ерөнхий хэмжээ 742.8 тэрбум ам.долларт хүрч, Хятадын экспорт импортын хэмжээний 25.6 хувийг эзэлжээ. “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудаас Хятадад хөрөнгө оруулалттай компани 1604 байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 6.12 тэрбум ам.долларт хүрч, 18.4 хувиар нэмэгджээ. Хятадаас “Нэг бүс нэг зам” дагуух 48 улс орнуудад 12.03 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 66.2 хувиар нэмэгджээ.
Энэхүү тоо бүртгэлийн цаана нь бодитой төслийн хэрэгжилт, дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, нөөц баялгийн ашиглалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо, экологийн хамгаалалт, далай дээрх хамтын ажиллагаа зэрэг салбарын ажиллагааг байгуулж, чухал томоохон төслүүдийг ахиулжээ.
Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын тэргүүн чухал төсөл болох бөгөөд энэ нь Хятад, Пакистан нь эдийн засгийн коридороор төв болгож, Гвадарт гарам, нөөц баялаг, зам сүлжээний дэд бүтэц болон аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар чухал болгосон “1+4” хамтын ажиллагааны ерөнхий байдлыг бүрдүүлжээ. Хятад болон Пакистаны гол төслийн нэг болон Пакистаны Пунжаб мужийн 900 мвт-ын нарны цахилгаан станцыг энэ оны 4 дүгээр сард эхлэн байгуулжээ. Энэ нь өнөө дэлхийн хэмжээнд хамгийн том дан биет нарны эрчим хүчний цахилгаан станц бөгөөд Пакистаны цахилгааны асуудлыг шийдвэрлэх болно.
Москва-Бээжин хүрэх хурдны төмөр замын нэгдүгээр шатны барилгын ажил эхэлсэн бөгөөд 770 км урттай төмөр зам нь Хятадын технологийг ашиглан байгуулах бөгөөд ашиглалтад орсны дараагийн хэдэн жилийн хугацаанд жилд 10.5 сая хүн зөөвөрлөх чадалтай болно.
Беларусь өнөөдөр Хятад, Беларусийн аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү паркaд бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж нь паркийн нийт талбайн 85 хувийг эзэлжээ.
Хятад болон Тажикстаны авто замын хоёрдугаар шатны барилгын ажил, Хятад, Азийн байгалийн хийн шугамын D шугам зэрэг төсөл нь эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Хятад, Лаосын төмөр зам, Хятад, Тайландын төмөр зам зэрэг төслүүдийн хамтын ажиллагааг эрчимтэй ахиулж байна.
Дэмжих системийн бүрэлдэхэд баталгаа хангана
“Нэг бүс нэг зам”-ыг дурдсанаас хойш дэмжих баталгааны ажиллагаа эрчимтэй хийгдэж байна.
Хятад улс болон холбогдох улс орнуудын холбогдох байгууллага нэгжтэй хамтран “Нэг бүс нэг зам” төлөвлөгөөг хэрэгжүүлэх санал төсөл боловсруулж, эрчим хүч, хөдөө аж ахуй, экологийн хамгаалалт, боловсрол, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Ялангуяа “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн саналд “Нэг бүс нэг зам”-ыг байгуулах тухай тодорхойлсон байна. Орон нутгийн хувьд энэхүү боломжийг ашиглан “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын тухай төсөл боловсруулах ажилд оролцож байна.
Эдийн засгийн коридор болон талуудын чухал томоохон төсөл нь тогтвортойгоор хэрэгжиж байгаа бөгөөд банк санхүүгийн салбарын дэмжилгийг хүртэх болно. Энэ оны 10 дугаар сар болтол 53 улс Азийн хөрөнгө оруулалтын банкны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд банк санхүүгийн хөрөнгө нийлүүлэх индэр энэ оны эцсээр албан ёсоор байгуулагдаж, чухал болох томоохон төслүүдэд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд торгоны замын банк санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, төслүүдийг хянаж, хөрөнгө оруулалтын ажлаа дээшлүүлжээ. Үүнд Пакистаны усан цахилгаан станц нь торгоны замын хөрөнгө мөнгөний сангийн анхны хөрөнгө оруулалтын төсөл болжээ. Энэ оноос хойш Хятад улс болон зам дагуух улс орнуудын хоорондын юаниар тооцоо хийсэн хэмжээ 263 сая юаньд хүрч, талуудын мөнгөө харилцан солих гэрээнд 15 улс орон гарын үсэг зуржээ.
