Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа, ялангуяа түүний хуулийн засаглалын үзэл санааг гүнзгий түгээн дэлгэрүүлэх зорилгоор ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, Төв хорооны хуулийн засаглалын ажлыг удирдах алба хамтран “Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл санааг сурах гарын авлага”-ын 2021 оны хэвлэлийг шинэчлэн найруулж, 2025 оны шинэ хувилбарыг боловсруулж, Хятадын Ардын хэвлэлийн газар болон “Шюе Ши” хэвлэлийн газар хамтран хэвлэн нийтэлж, өнөөдрөөс эхлэн улс орон даяар олны хүртээл болгож байна.
ХКН-ын XVIII их хурлаас хойш, Ши Жиньпингээр удирдуулсан ХКН-ын Төв хороо стратегийн өндөр түвшинд хуулиар улсаа бүх талаар засаглах үйл хэргийг эрчимтэй ахиулснаар Хятадын социалист хуулийн засаглалын тогтолцоо улам бүр боловсронгуй болж, түүхэн ач холбогдолтой амжилтад хүрсэн юм. Энэ үйл явцад Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл санаа бүрэлдэн тогтож, марксист хуулийн онолын Хятаджуулалт, цаг үеийн хөгжлийн шинэ үр дүн болон төлөвшсөн билээ. Энэхүү үзэл санаа нь шинэ эриний хуулийн засаглалын бүтээн байгуулалтын үндсэн баримжаа, хөтөч юм.
2025 оны шинэ хэвлэл нийт 14 бүлэг, 51 дэд гарчиг, 142 зүйлтэй, ойролцоогоор 105 мянган үгт бөгөөд Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл санааны түүхэн ба онолын ач холбогдол, цөм агуулга, хэрэгжилтийн шаардлагыг системтэйгээр тайлбарласан, хамгийн эрх бүхий суралцах эх сурвалжийн нэг болжээ.
Тус баримт бичгийг бүх түвшний намын хорооны суралцах хөтөлбөр, удирдах ажилтны сургалт, мэргэжлийн давтан сургалтын үндсэн агуулгад заавал тусгуулахыг үүрэг болгожээ. Ингэснээр сурах–бодох–үйлдэх гурвыг уялдуулан, мэдлэг–итгэл–үйлдэл гурвыг нэгтгэн, хуулиар улсаа бүх талаар засаглах үйл хэрэгт бодит үр дүн гаргахыг зорьж байна.
