
“Харилцан холбогдож хамтран хүртэх-интернэтийн орон зайн хамтын цогцыг байгуулах” гол сэдэвтэй Дэлхийн интернэт сүлжээний II чуулган нь 16-ны өдөр Жэжян мужийн Үжэнь сууринд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үеэр Дундад улсын дарга Ши Жиньпин яриа тавьсан байна. Тээрээр, интернэт сүлжээ нь дэлхийг нэгэн тосгон болгох болно гэжээ. Дэлхийн боловсролын хөгжлийн түүхээс үзвэл, хүн төрөлхтөн хөдөө аж ахуйн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, мэдээ мэдээллийн хувьсгалыг өнгөрөөсөн бөгөөд аль нэг удаагийн технологийн хувьсгал нь хүн төрөлхтний амьдралд гүн нөлөө гаргасан байна. Эдүгээ, интернэт сүлжээгээр төлөөлөл болгосон мэдээ мэдээлийн технологи нь нийгэм болон хүмүүсийн амьдралд өргөн орон зай гаргаж, хүмүүсийн танилт ойлголтын хэр хэмжээ буюу дэлхийг таних, өөрчлөх чадварыг дээшлүүлсэн байна. Интернэт сүлжээ нь дэлхийг нэгэн тосгон болгосон бөгөөд хүн төрөлхтөн интернэттэй болж амьдрал нь улам баялаг сайхан болох юм гэжээ.
