solongonews
Кандин шяньд газар хөдөлсөнтэй холбогдуулан заавар өглөө
2014-11-23 19:22
Бээжингийн цагаар 11-р сарын 22-ны 16:55-д, Сычуань мужийн Ганьзигийн Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Кандин шяньумард өргөргийн 30.3 градус, дорнод уртрагийн 101.7 градус-д 6.3 баллын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 18 километрийн гүнд байсан байна.


        Бээжингийн цагаар 11-р сарын 22-ны 16:55-д Сычуань мужийн Ганьзигийн Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Кандин шянь\умард өргөргийн 30.3 градус, дорнод уртрагийн 101.7 градус\-д 6.3 баллын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 18 километрийн гүнд байсан байна.

22-ны 22:00 цагийн байдлаар, газар хөдлөлтийн улмаас 2 хүн нас барж, 55 мянган хүн гамшигт нэрвэгдэн, олон барилга байшин нурж, мужийн зэрэглэлийн 211 тоот авто замын хэсэг хаагджээ.

        Газар хөдлөлтийн дараа Фижид төрийн айлчлал хийж буй Ши Жиньпин дарга Сычуань муж болон Дундадын Иргэний хэргийн яам гамшгаас аврах ажлыг шуурхай зохион байгуулж, цэрэг арми, зэвсэгт цагдаагийн хүчин зэрэг холбогдох байгууллагыг гамшгаас аврах ажилд шаламгай оролцох заавар өгчээ. Түүнчлэн газар хөдлөлтийн хяналт хэмжилтээ эрчимжүүлж, нэмэлт гай гамшигт үүсэхээс сэргийлж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг даруй төвхнүүлж, амьдралын үндсэн баталгаа, өвлийг давах амьжиргааг баталгаажуулахыг шаарджээ.

        Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгч, цагтай өрсөн гамшгийн байдалд шалгалт дүгнэлт хийж, бүх хүчээ дайчлан аврахыг холбогдох байгууллага нэгжид шаарджээ.

\Д. Хүчитбаатар\

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл