solongonews
Ши Жиньпин Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд оролцов
2025-10-13 16:04
Ши Жиньпин дарга Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд оролцов.

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт өнөөдөр буюу 10-р сарын 13-ны өдрийн үдээс өмнө Бээжин хотод боллоо. Хятадын дарга Ши Жиньпин уг арга хэмжээнд оролцож, "Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн бага хурлын үзэл санааг урагшлуулж, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийн шинэ үйл явцыг түргэтгэе" гэсэн сэдвээр үндсэн илтгэл таввсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ“Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал бүтээгч, дэмжигчид, уламжлагчид бөгөөд эмэгтэйчүүдийн үйл хэргийг ахиулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. 30 жилийн өмнө Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн бага хурал "Үйл ажиллагаагаар эрх тэгш байдал, хөгжил хийгээд энх тайвныг эрэлхийлэх" эрхэм зорилгыг тогтоож, чухал ач холбогдол бүхий “Бээжингийн тунхаглал” болон “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг баталж, жендэрийн тэгш байдлыг эрин үеийн мөрийн хөтөлбөрт шингээж, дэлхийн ард түмэн үүний төлөө үргэлжлүүлэн тэмүүлэх урам зоригийг өгсөн юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын үзэл санаагаар удирдуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэрэг цэцэглэн хөгжиж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд гялалзсан өнгө будаг нэмсэн юм. Жендэрийн эрх тэгш байдлыг эрэлхийлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл нийтлэг ойлголт болж, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад гайхалтай ахиц дэвшил гарч, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин тасралтгүй дээшилж, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн амьдралд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон тооны шилдэг эмэгтэйчүүд олон улсын тавцанд гарч, гайхалтай амьдралыг бүтээж, оюун ухаан, хүч чадлаараа хувь нэмэр оруулж байна” гэжээ.

Мөн Ши Жиньпин хэлэхдээ " Өнөөдөр Хятадын эмэгтэйчүүд эдийн засаг, нийгмийн хөгжилд жинхэнэ чухал үүргийг гүйцэтгэж байна. Хятадад нийт ажил эрхэлж буй хүмүүсийн 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, интернэтийн бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийг эзэлж байна, сүүлийн дөрвөн удаагийн зуны олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдын 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Шинэ эриний Хятадын эмэгтэйчүүд үндэсний болон нийгмийн засаглалын бүхий л үйл явцад урьд өмнө хэзээ ч байгаагүй итгэл, эрч хүчээр оролцож, тэд хөдөө тосгоны сэргэн мандалт болон хамтын хөгжил цэцэглэлтийн тэргүүн эгнээнд урагшилж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл болон дижитал өөрчлөлтийн тэргүүн эгнээнд тэмцэж, эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн гайхамшигт хуудсыг бичиглэж байна. Хятадын орчин үеийн шинэ замналд эмэгтэйчүүд гол баатар юм".

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл