solongonews
Ши Жиньпин мод тарихыг уриалав
2016-04-14 09:57
“Арван гуравдугаар таван жилийн төлсөл”-ийн хугацаа бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт шат бөгөөд экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулах чухал үе юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Бээжин хотын мод тарих үйл ажиллагаанд оролцох үеэрээ, Хятадын үндэстний хөгжил нийт Хятадын ард иргэдийн хамтын тэмцэлд түшиглэнэ. “Арван гуравдугаар таван жилийн төлсөл”-ийн хугацаа бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт шат бөгөөд экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулах чухал үе юм.Ойн аж ахуйг хөгжүүлэх бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахын чухал агуулга, чухал бодлого юм. Олон шатны удирдлагууд биеэрээ тэргүүлэн мод тарих үйл ажиллагаанд оролцон, шинэ хөгжлийн үзэл ойлголтыг нийгэм даяар сурталчилж, үр хойчдоо буян үйлдэж, сайн модыг илүү тарьж, сайтар арчлан, эх дэлхийг ногооруулж, ард иргэдийн амьдралын орчинг сайжруулах ёстой гэжээ.

Мөн өдөр нам төрийн удирдлага Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар Бээжин хотын Даашин дүүрэгт орчиж мод тарив.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл