solongonews
Ши Жиньпин Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцов
2025-10-13 16:59
Ши Жиньпин дарга Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцлоо.

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 13-ны үдээс өмнө Бээжин хот дахь Үндэсний хурлын төвд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож,чухал үг хэлэв. 

Дарга Ши Жиньпин халуун алга ташилтын дунд "Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн бага хурлын үзэл санааг урагшлуулж, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийн шинэ үйл явцыг түргэтгэе" гэсэн сэдвээр үндсэн илтгэл тавив.

Ши Жиньпин дарга:

- Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал бүтээгч, дэмжигчид, уламжлагчид бөгөөд эмэгтэйчүүдийн үйл хэргийг ахиулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. 30 жилийн өмнө Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн бага хурал "Үйл ажиллагаагаар эрх тэгш байдал, хөгжил хийгээд энх тайвныг эрэлхийлэх" эрхэм зорилгыг тогтоож, чухал ач холбогдол бүхий “Бээжингийн тунхаглал” болон “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг баталж, жендэрийн тэгш байдлыг эрин үеийн мөрийн хөтөлбөрт шингээж, дэлхийн ард түмэн үүний төлөө үргэлжлүүлэн тэмүүлэх урам зоригийг өгсөн юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын үзэл санаагаар удирдуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэрэг цэцэглэн хөгжиж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд гялалзсан өнгө будаг нэмсэн юм. Жендэрийн эрх тэгш байдлыг эрэлхийлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл нийтлэг ойлголт болж, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад гайхалтай ахиц дэвшил гарч, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин тасралтгүй дээшлэн, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн амьдралд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон шилдэг эмэгтэйчүүд олон улсын тавцанд гарч, гайхалтай амьдралыг бүтээж, оюун ухаан, хүч чадлаараа хувь нэмэр оруулж байна гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл