Тухайн орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 26-нд Дундад улсын дарга Ши Жиньпиний гэргий, НҮБ-ын ЮНЕСКО-гийн эмэгтэй хүүхэд болон эмэгтэйчүүдийн боловсролыг ахиулах тусгай элч Пэн Лиюань Нью-Йоркт НҮБ-ын урилгаар "Боловсрол нэгдэгч" сэдэвт дэлхий нийтийн санаачилгын дээд хэмжээний хуралд оролцов.

Пэн Лиюань илтгэлдээ: - Боловсрол бол эрхэм дээд үйлс юм. Улс орны хөгжил, ард түмний зол жаргалыг биелүүлэхэд ихээхэн үндэс суурь болдог. Боловсрол эмэгтэйчүүд болон эмэгтэй хүүхдийг халамжлах хэрэгтэй. Дундад улсын "Хаврын нахиа төсөл" 3 сая гаруй эмэгтэй хүүхдэд туслан хичээл сурлагыг нь үргэлжлүүлсэн юм. Боловсрол эрх тэгш, шударга байдлыг дээдэлж, олон талт бодлого хэрэгжүүлж, хөгжиж буй орнууд түүнчлэн ядуу бүс нутгийн боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Боловсрол залуучуудад хандаж, оюун мэдлэг, ур чадвар заан сургахын зэрэгцээ ёс зүй, хэв чанарын хүмүүжлийг ч чухалчлах нь зүйтэй гэсэн байна.
