
Бандуны хурлын 60 жилийн ойн арга хэмжээ болов. Энэ сарын 24-нд Ази, Африкийн орнуудын удирдагчид Индонезийн Бандунд цуглаж, Бандуны хурал нээгдсэний 60 жилийн ой, Ази, Африкийн стратегийн түншлэлийн шинэлэг харилцааны 10 жилийн ойг тэмдэглэв. Дундад улсын дарга Ши Жиньпин ойн арга хэмжээнд оролцов.

Хөтөлбөрийн дагуу мөн өдрийн 9 цаг 20 минутад Ази, Африкийн орнуудын удирдагчид Савой Хоманн зочид буудлаас явган алхаж Бандуны хурлын хуучин байр Тусгаар тогтнолын ордонд очив. 60 жилийн өмнө Ази, Африкийн орнуудын удирдагчид Савой Хоманн зочид буудлаас явган алхаж Тусгаар тогтнолын ордонд хүрч хуралд оролцсон түүхтэй. Өнөөдөр Ази, Африкийн орнуудын удирдагчид түүхийг дурсан санаж, эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааны Бандуны зорилго санааг уламжлан бадрааж байна.
Бандуны хурлын 60 ижлийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд зохиогдох юм.
