solongonews
Лаос улсын дарга Тонглун Сисоулит Ли Шулэйтэй уулзав
2025-11-12 16:45
Лаос улсын дарга Тонглун Сисоулит Ли Шулэйтэй уулзлаа

Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисоулит Вьентьян хотод ХКН-ын төлөөлөгчдийг тэргүүлэн тус улсад айлчилж буй ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын газрын сайд Ли Шүлэйтэй 11-р сарын 11-ны өдөр уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг Ли Шулэй Тонглун Сисоулитэд дамжуулав. Тэрээр:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Ерөнхий нарийн бичгийн дарга Тонглун Сисоулитын стратегийн удирдлага дор Хятад, Лаосын харилцааны хөгжил болон хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрэн бэхжиж, олон шинэ үр дүн, шинэ ахиц дэвшилд хүрч, хоёр орны ард түмэнд бодит ашиг тусыг авчирсан юм. Лаосын талтай хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр нам хоорондын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, хэвлэл мэдээлэл, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, өндөр стандарттай, өндөр чанартай, өндөр түвшний Хятад-Лаосын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд Тонглун Сисоулит чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, "ХКН-ын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал амжилттай хуралдсанд халуун баяр хүргэж, Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт агуу амжилт олсныг өндрөөр үнэлж, Лаос улс Хятадтай нам, улс орны засаглалын онол болон туршлагын талаарх солилцоогоо бэхжүүлэн, олон салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Лаос-Хятадын төмөр зам хоёр улс болон ард түмэнд ашиг тусаа өгөхийг илүү сайн баталгаажуулж, хоёр талт харилцааг дэмжин тасралтгүй  урагш хөгжүүлэхэд бэлэн гэж илэрхийлэв.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл