Хятад улсын дарга Ши Жиньпин 8-р сарын 17-нд Индонез улсад хүчтэй газар хөдлөлтийн гамшиг үүссэнтэй холбогдуулсан Индонез улсын ерөнхийлөгч Прабово Субиантод эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
Дарга Ши Жиньпин:
- Танай улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаар олон хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн бөгөөд эд хөрөнгийн хүндхэн гарз хохирол учруулсан тухай мэдээллийг цочирдон хүлээн авлаа. Миний бие Хятад улсын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс нас барагсдад гүн эмгэнэл илэрхийлж, нас барагсдын ар гэрийнхэн болон бэртэж гэмтсэн хүмүүстэй зовлон бэрхшээлийг нь чин сэтгэлээсээ хуваалцаж буйгаа илэрхийлье. Мөн таны удирдсан Индонез улсын засгийн газрын удирдлага дор Индонез улсын ард түмэн гамшгийг эртхэн даван туулж, гэр орноо сэргээн босгож чадах нь лавтай гэдэгт эргэлзэхгүй байна гэж бичжээ.
