solongonews
Дундад улсын сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж Шинэ Зеланд хөрөнгө оруулалт хийлээ
2014-11-25 18:12
Уг бааз нь 47 мянган тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Дундад улсын дарга Ши Жиньпин болон Шинэ Зеланд Ерөнхий сайд Жон Ки нар И Ли группийн Номхон далай тивд сүүн бүтээгдэхүүний баазын нээлтийн ёслолд оролцсоны 4 өдрийн дараа буюу 11-р сарын 25-ны өдөр, И Ли группийн дэлхийн хамгийн том иж бүрэн сүүн бүтээгдэхүүний төсөл нь Шинэ Зеландын Өмнөд Аралд албан ёсоор ашиглалтад оржээ. Уг бааз нь 47 мянган тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

И Ли группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пань Ган хэлэхдээ, “ Уг төслийн хөрөнгө оруулалт нь 3 тэрбум юань байж, гол нь сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бааз, И Ли группийн гадаад дахь хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл бөгөөд мөн Дундад улсын сүүн бүтээгдэхүүн аж ахуйн нэгжийн гадаад дахь хамгийн төсөл аж. Уг төслийн эхний ажил нэгэнт ашиглалтад орж, бааз нь тухай газраас 70 гаруй ажилтан ажилд авч, 48 фермерүүдтэй гэрээ байгуулан, мөн татвар төлж эхэлсэн бөгөөд тухайн нутгийн нэн олон иргэдийг ажлын байраар ханган, илүү олон фермерүүдтэй гэрээг байгуулах болно гэжээ.

И Ли групп нь Шинэ Зеландын Линкольн Их Сургууль стратегийн хамтын ажиллагааг тогтоож, олон улсын зэрэглэлийн хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний судалгааны төвийг байгуулахаар төлөвлөж байна. Пань Ган хэлэхдээ, И Ли групп нь Америк, Нидерланд зэрэг улсад сүүн бүтээгдэхүүний бааз байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл