
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 13-ны үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүгд хуралд оролцох үед шинийг санаачлах нь манай армийн бүтээн байгуулалт, хөгжлийн байдлын чухал байранд тавьж, өөрчлөлт хийж, шинийг санаачлахаар дамжин батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын шинэ дэвшлийг биелүүлэх бол манай цэргийн ирээдүйн хувь заяаны чухал зангилаа юм. Шинийг санаачлах хөгжлийн стратегийг бүх талаар хэрэгжүүлж, байлдах хүчний стандартыг баримтлан, онол, шинжлэх ухаан технологи, шинжлэх ухаанч удирдлага, боловсон хүчийг татах, практик зэрэг талын инновацыг чангатгаж, гол зүйлээр бүх талын инновацыг дайчлан хөгжүүлж, цэрэг армийг хүчирхэгжүүлэн хөгжүүлэх шинэ байдлыг буй болгох хэрэгтэй гэж онцлов.
