solongonews
Ли Чян Гана улсын Ерөнхийлөгч Жон Махаматай уулзав
2025-10-14 09:45
Ли Чян Гана улсын Ерөнхийлөгч Жон Махаматай уулзлаа.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 13-ны үдээс хойш Бээжингийн Дяоюйтай зочид буудалд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Гана улсын ерөнхийлөгч Жон Махаматай уулзав.

Ли Чян:

- Хятад, Гана улс хоёр орон урт удаан хугацаанд чин сэтгэлийн анд нөхөр байж, бие биеэ дэмжиж, хоёр орны уламжлалт найрамдал ч цаг хугацаа өнгөрөх тусам улам бат бэх болж байна. Өнгөрсөн онд Хятад, Ганагийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд сайжруулж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжуудыг нээж өгсөн юм. Ши Жиньпин дарга тантай уулзаж Хятад, Ганагийн харилцааг гүнзгийрүүлэх шинэ төлөвлөгөө гаргах болно. Хятад улс Ганатай уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад, Ганагийн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, ажил хэрэгч болгож, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөхийг хүсэж байна гэдгээ илэрхийллээ.

Мөн Ли Чян цааш үргэлжлүүлэн:

- Хятад улс Ганад улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг тууштай дэмжиж, Ганатай "Бүс ба Зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулж, худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй болон загасны аж ахуй, эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, орчин үеийн зорилтод хүрэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр тал 2026 оны "Хятад, Африкийн иргэдийн солилцооны жил"-ийг боловсрол, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд болон бусад салбарын хамтын ажиллагааг дэмжиж, Хятад, Ганагийн найрсаг хамтын ажиллагаанаас ард түмний ашиг хүртэх мэдрэмжийг нэмэгдүүлэх боломж болгон ашиглах ёстой. Дэлхийн өмнөд бүс нутгийн чухал орон болох Хятад, Гана хоёр тал зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа дэмжин, нэг талт үзэл, ивээх үзлийг эсэргүүцэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй гэж хэллээ. 

Жон Махама дарга Ши Жиньпиний Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд хэлсэн чухал илтгэлийг өндрөөр үнэлж, дээд хэмжээний уулзалт амжилттай болсонд баяр хүргэв. Махама:

- Гана бол Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн анхны орнуудын нэг юм. Гана улс Хятадад урт хугацааны үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, Хятад улс дипломат харилцаатай Африкийн орнуудын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй байх бодлого баримталж буйд талархаж байна. Гана улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан "Бүс ба Зам" хамтын ажиллагааны шинэ санаачилгын хүрээнд хоёр талын дээд хэмжээний солилцоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, иргэдийн солилцоог бэхжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагааг ахиулахыг хүсэн хүлээж байна. Гана улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн засаглалын санаачилгыг дэмжиж, Хятад улстай олон талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талт үзлийг тууштай хамгаалж, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл