solongonews
Ши Жиньпин дарга ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Халед Аль-Ананитай уулзав
2026-05-13 09:08
Дарга Ши Жиньпин ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Халед Аль-Ананитай уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 12-ны үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Халед Аль-Ананитай уулзлаа.

Ши Жиньпин дарга:

- ЮНЕСКО нь бүх орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, өөр өөр соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцахыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын засаглалыг шинэчлэх, сайжруулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс ЮНЕСКО-той хамтран дэлхийн дөрвөн санаачилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг хамтран дэмжихэд бэлэн байна. Хоёр тал хиймэл оюун ухаан, нээлттэй шинжлэх ухаан, дижитал боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Дэлхийн өмнөдийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, соёлын өвийг хамгаалах, соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцахыг дэмжих ёстой гэж хэллээ.

Анани Хятад улс ЮНЕСКО-г удаан хугацаанд дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Ши Жиньпин даргын 2014 онд айлчлах үеэр хэлсэн чухал үг тэдний ой санамжид хоногшин үлдсэнийг тэмдэглэв. Мөн тэрээр:

- "ЮНЕСКО нь дэлхийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологийн солилцоог дэмжих, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүх хүн төрөлхтний сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийг хүсэж байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл