solongonews
Ши Жиньпин хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар чухал зааварчилгаа өглөө
2025-11-19 10:16
Ши Жиньпин хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар чухал зааварчилгаа өглөө

 

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сүүлийн үе хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар чухал зааварчилгаа гаргалаа. Тухайлбал, ХКН-ын 18-р их хурлаас хойш ХКН-ын Төв хороо улсаа бүх талаар хуулиар засахыг "Дөрвөн цогц" стратегийн төлөвлөгөөнд оруулж, эрчимтэй хэрэгжүүлэхийг онцолсон. Хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх ерөнхий төлөв байдлыг үндсэндээ бүрдүүлж, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын тогтолцоог тасралтгүй сайжруулан, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын замыг улам тэлэн өргөжүүлэх ёстойг онцолсон байна.

Ши Жиньпин онцлохдоо:

- Бүх шатны намын хороо гол үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хуулийн засаглалын салбарын томоохон байршуулалт, чухал үүрэг даалгавар, гол ажлыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийн засаглалын ажил хариуцаж буй салбарууд үүргээ чин үнэнчээр биелүүлэн, санаачилга гаргаж, олон байгууллага нэгж, салбарууд хуулийг чанд мөрдөн, хуулийн засаглалтай Хятад улсыг байгуулах шинэ нөхцөл байдлыг хамтдаа бий болгох ёстой гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл