solongonews
Ли Чян Монгол Улсын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв
2026-04-04 14:12
Ли Чян Монгол Улсын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээлээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 04-р сарын 03-нд  Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхий сайд Ням-Осорын Учралд цахилгаан илгээж баяр хүргэв.

Ли Чян:

 Хятад, Монгол орон уул усаараа холбоотой найрсаг гүрнүүд юм. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга болон У.Хүрэлсүхийн ерөнхийлөгч нарын стратегийн удирдлага дор Хятад, Монголын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, хоёр орны ард иргэдэд бодит ашиг тусаа хүргэж, мөн бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын засгийн газар Хятад, Монголын харилцааг чухалчлан үздэг бөгөөд Монгол улстай хамтран Хятад, Монголын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар удирдамж болгон, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг ажил хэрэгч болгон, хөгжлийн стратегийг уялдуулан хөгжүүлж, салбар бүрийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл