solongonews
70 жилийн ойн дурсгалын тэмдгийг гардсан хүмүүс
2015-09-02 19:35
Ахмад дайчид, баатруудын гэр бүлийнхэн болон гадаад улсын төлөөлөгчид зэрэг нийт 30 хүнд дурсгалын тэмдэг олгосон байна.

9 дүгээр сарын 2-ны өдөр Японы эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалын тэмдэг олгох ёслол Бээжин хотод болов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Дундад улсын тэргүүлэгч, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин түрэмгийллийн эсрэг тэмцсэн ахмад дайчид, энхийн төлөө алтан амиа алдсан баатруудын гэр бүлийнхэн болон дайны ялалтад хүчин зүтгэж явсан гадаад улсын төлөөлөгчид зэрэг нийт 30 хүнд дурсгалын тэмдэг олгосон байна.

Энэхүү тэмдгийг ямар хүмүүст гардуулан өгсөн бэ? Дурсгалын тэмдэг гардан авсан хүмүүсийг та бүхэнд танилцуулъя.

Люу Ханьшэн: Цахилгаан эрчим хүчний сайд. Шандүн, Хэнан, Хэбэй мужийн Японыг эсэргүүцэх зэвсэгт тэмцлийг зохион байгуулсан байна.

Ли Лиань: ХКН-ын зөвлөлийн комиссын нарийн бичгийн дарга. Шань Ши мужийн Ү Тай шянь, Юу Пин шяньд Японыг эсэргүүцэх тэмцэл явуулж байжээ.

Ань Живэнь: ХКН-ын зөвлөлийн комиссын ажилтан, Дундад улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн комиссын намын хорооны нарийн бичгийн дарга. Шаньши Гансүү, Ниншяа мужид Японыг эсэргүүцсэн тэмцэл явуулж байжээ.

Жао Дүнван: Боловсон хүчний яамны дарга, Зүүн хойд орны ардчилсан холбоот цэргийн эмнэлгийн эмч, Японыг эсэргүүцсэн тэмцэлд хувь нэмэр оруулж байжээ.

Жуан Яаньлинь: Хилийн чанад дахь Хятадын холбооны дарга. Гуанши мужид зэвсэгт тэмцэл явуулж байжээ.

Ү Чинтун: Төрийн зөвлөлийн зөвлөх газрын орлогч дарга. Хэбэй, Шань Ши, Цахар (Одоо Өвөр Монгол, Шань Ши, Хэбэй мужийн бүс нутагт хамаарна), Рэ Хэ мужийн (Одоо Өвөр Монгол, Хэбэй, Люунин мужийн бүс нутагт хамаарна) хээрийн цэргийн ахмад байлдагч.

Ван Хайфэн: ХКН-ын зөвлөлийн комиссын ажилтан, Чэндүү хотын цэргийн дүүргийн комиссар. Хуан Чаогийн дайнд оролцжээ.

Жан Шүншюе: Цэргийн шинжлэх ухааны академийн дарга. Шандүн, Хэнан, Хэбэй мужийн Японыг эсэргүүцэх зэвсэгт тэмцлийг зохион байгуулсан байна.

Люу Жэньхуа: Бээжин хотын цэргийн дүүргийн улс төрийн комиссар. Тайшань уулын орны эсрэг дайралтад олонтаа оролцжээ.

Жү Гуан: Цэргийн дүүргийн улс төрийн комиссар. Шандүн, Хэнан, Хэбэй зэрэг мужийн эсрэг дайралтад оролцож байжээ.

Вэй Жиньшань: Тэнгисийн цэргийн улс төрийн комиссар. Наймдугаар замын армийн Жао Дүн цэргийн дүүрэгт Японыг эсэргүүцсэн тэмцэл зохион байгуулж байв.

Юу Дин: Цэргийн комиссын хуягт цэргийн улс төрийн комиссар. Японы эсрэг цэргийн болон улс төрийн их сургууль болон наймдугаар замын армийн 359 дэх бригадын ахмад цэрэг.

Ляан Вин: Улаан армийн ахмад байлдагч. Пин Шингуаны байлдаан зэрэг Японыг эсэргүүцсэн дайнд оролцож байжээ.

Ши Баодүн: Шинэ дөрөвдүгээр армийн ахмад байлдагч. Шин Хуагийн дайн зэрэг тэмцэлд оролцож байжээ.

Сүнь Тинжаян: Наймдугаар замын армийн ахмад байлдагч. Тун Динь, И Шүй зэрэг шянийг буцаан авах байлдаанд оролцсон байна.

Ли Жаньрүй: Японыг эсрэг дайнд оролцсон ахмад байлдагч. Энэтхэг, Бирм Мьянма, Тайланд зэрэг газраар Японыг эсэргүүцсэн дайнд хувь нэмэр оруулж байжээ.

Линь Шанюун: Японыг эсэргүүцсэн дайны үеийн Лин Шүннан генералын хүү. Тухайн үед Лин Шүннан генерал Гуандүн мужийн хойд нутгаар зэвсэгт тэмцэл зохион байгуулж байжээ.

Тун Рүнфан: Японыг эсэргүүцсэн дайны үеийн Тун Лингэ генералын хүү. Тун Лингэ генерал энхийн төлөө Японы цэрэгтэй тэмцээд алтан амиа алдсан байна.

Чэн Лирэн: Хилийн чанад дахь Хятад хүмүүсийн төлөөлөгч Чэн Жяагэнгйин ач хүү. Эх орондоо хайртай хилийн чанад дахь хүмүүсийг Чэн Жяагэн дайчлан дайныг дэмжсэн байна.

Жан Сүжюу: Эх оронч жанжин Жан Жижүн генералын охин. Жан Жижүн генерал Шанхай зэрэг газраар байлдаж байжээ.

М.А.Галерев: Оросын цэргийн шинжлэх ухааны академийн дарга, ОХУ-ын дайнд оролцсон ахмад дайчдын хорооны Дундад улс дахь хорооны гишүүн. Му Дяньжяныг чөлөөлөх дайнд оролцож байжээ.

Чэн Шаянмэй: Чэн Надэ генералын хатагтай. Чэн Надэ генерал АНУ-ын Дундадыг дэмжих сайн дурын агаарын цэргийн ангийг зохион байгуулжээ.

Хиросуми Кобаяши: Хятадын Наймдугаар замын армийн Япон гаралтай байлдагч.

Т.Г.Шудро: ОХУ-ын найрамдлын нийгэмлэгийн зөвлөлийн захирал. ЗХУ-ын Улаан армийн ахмад дайчин, Шэн Яан зэрэг газрыг чөлөөлөх дайнд оролцжээ.

Веярд: Америкийн агаарын цэргийн тээврийн ангийн тэмээний бүх шугамын нисгэгч. Дайны үеийн зэр зэвсгийг зөөвөрлөн Дундад улсыг дэмжиж байв.

Н.Элиас Каменев: ОХУ-ын дайнд оролцсон ахмад дайчдын хорооны Дундад улс дэх хорооны гишүүн. Дундад улсын зүүн хойд орныг чөлөөлөхөд хувь нэмэр үзүүлжээ.

Joseph Stilwell: Холбоотнуудын Дундад улсын штабын дарга Stilwell генералын ач хүү. Дундад улсын Засгийн газартай хамтран ажиллаж, Японы эсэргүүцсэн дайнд хүчин зүтгэл үзүүлэв.

Thomas Rabe: Германы John Rabe-ны ач хүү. Нанжингйин хядлагад Дундад улсын дүрвэгсдийг аварчээ.

Suman Gala Boca: Энэтхэг улсын Dwarkanath эмчийн зээ охин. Dwarkanath шархдагсдыг аварч байгаад алтан амиа алджээ.

Mark William Bethune: Канадын эмч Bethune-ний ач хүү. Bethune эмч Дундад улсад олон жил үйлчилж, Японыг эсэргүүцсэн дайнд оролцож, нэг насаа шархдагсдыг аврах ажилд зориулсан байна.

Тэмдэг гардуулж буй нь

Дурсгалын тэмдэг

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл