Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 04-нд Мамади Думбуяад цахилгаан илгээж, Гвинейн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Дарга Ши Жиньпин: Гвиней улс бол Сахарын цөлөөс урагш байрлах Африкийн орнуудаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс юм. Урт хугацааны турш хоёр тал харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг тууштай баримталж, гол ашиг сонирхол болон гол анхаарч буй асуудлаар харилцан бие биенээ дэмжиж, хамтын хөгжлийн явцад баялаг үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн юм. Би Хятад, Гвинейн харилцааг хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мамади Думбуяатай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг нэн ихээр хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөж хүртээж, дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдлийг дэмжих зэрэг талаар илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.
