solongonews
Дундад, Монголын эдийн засаг худалдааны эрдэм шинжилгээний хурал хуралдав
2015-01-18 09:56
Дундад, Монголын эдийн засаг худалдааны хамтын аиллагаа ба тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах эрдэм шинжилгээний хурал болов.

 

        ӨМ-ын Санхүү Эдийн Засгийн Сургууль болон ӨМ-ын Нийгэм Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан "Дундад, Монголын эдийн засаг худалдааны хамтын аиллагаа ба тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах эрдэм шинжилгээний хурал" 1 дүгээр сарын 16-нд Хөххотноо зохион байгуулагдсан байна.

     Мөн хурал нь Дундад, Монгол хоёр орны стратегийн түншлэлийн хамтын ажиллагаанд түлхэц хүчин болох төдийгүй Дундадын умардад нээх бодлогын хэрэгжилтэд бодитой үйлдэл үзүүлэх болно. Дундадын Нийгэм шинжлэх ухааны академийн Дундадын хязгар нутгийн судалгааны газрын дарга, ӨМ-ын боомтын албаны эрхлэгч, Монгол Улсын Худалдааны Дээд Сургуулийн захирал, Монгол Улс ӨМ-ын Худалдааны нийгэмлэгийн дарга зэрэг албаны хүмүүс болон холбогдох эрдэмтэд хуралд оролцжээ. Орчин үеийн торгоны замйн стратегийн бодлого болон Дундад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Монголд гадаад хөрөнгө оруулах боломж ба БНДАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараах Монгол Улсын улс төр эдийн засгийн байдал зэрэг цар хүрээнд лекц уншсан байна. Тус хурлаар талуудын дэвшүүлсэн санал санаачилгыг хүлээн авчээ.

   ӨМӨЗО бүтээмжтэй арга бодлого явуулж, Монгол Улстай хамтын ажиллагаагаа ахиулах байгууламжийг шинэчлэн бүтээн байгуулах, хоёр орны хамтын ажиллагаанд оршиж буй асуудлыг шийдэх бөгөөд боомтын бүтээн байгуулалтыг ахиулах болно. 2015 онд Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг үргэлжлэн бүтээн байгуулж байна. Эрээн болон Замын-Үүд нь энэ талаар урагштай хөгжиж байгаа.                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.nmg.xinhuanet.com  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл