solongonews
Дундад, Америкийн хамтын ажиллагаа бол дэлхийн хөгжлийн баталгаа мөн
2015-09-22 16:06
40 гаруй жилийн турш Дундад улс 1000 гаруй Бойнг нисэх онгоц захиалж, Америкийг эс тооцвол тус компанийн хамгийн том зах зээл болж байна.

Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Дундад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдрөөс Америкт төрийн айлчлал хийх гэж байгаа бөгөөд айлчлалын хөтөлбөрөөс үзвэл, Америкийн Бойнг компанитай танилцах гэж байна.

Бойнг компанийн захирал Марк Аллен хэлэхдээ: - Дундад, Америк хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоохоор хичээн зүтгэж байна. Бойнг компани 40 жилийн турш Дундад улстай харилцан хөнгөлөлттэй хамтарч ажилласан явдал бол сайн жишээ юм гэжээ.

40 гаруй жилийн турш Дундад улс 1000 гаруй Бойнг нисэх онгоц захиалж, Америкийг эс тооцвол тус компанийн хамгийн том зах зээл болж байна.

Марк Аллен хэлэхдээ: - Дундад, Америкийн засгийн газар хоёр талын харилцааг ихэд чухалчилж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхийн тулд хичээн зүтгэж байна. Ши Жинтпин даргын айлчлал хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх Дундад, Америкийн харилцааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Бойнг компанийн захирал Марк Аллен 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл