solongonews
Хятадын Ерөнхий сайд асан Жү Рүнжи таалал төгссөнд төрийн удирдлагууд эмгэнэл илэрхийлэв
2026-08-18 17:28
Хятадын Ерөнхий сайд асан Жү Рүнжи таалал төгссөнд төрийн удирдлагууд эмгэнэл илэрхийллээ.

ХКН-ын шилдэг гишүүн, үнэнч шударга коммунист байлдагч, гарамгай пролетар хувьсгалч, улс төрч, нам төрийн гарамгай удирдагч, ХКН-ын 14, 15 дахь сонгуулийн Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан нөхөр Жү Рүнжигийн шарилыг 8-р сарын 18-нд Бээжин дэх Бабаошань хувьсгалт оршуулгын газарт чандарлав.

Үдээс өмнө 9:30 цагийн орчимд Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хү Нин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, Хань Жэн нар гашуудлын хөгжмийн дунд Жү Рүнжигийн шарилын өмнө гурав удаа бөхийн ёсолж, Жү Рүнжигийн гэр бүлийн гишүүдтэй гар барин эмгэнэл илэрхийлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл