
Энэ сарын 26-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын танхимд ОХУ-ын коммунист намын төв хорооны дарга Геннадий Зюганов зэрэг Оросын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин : - Хятад Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд миний бие ерөнхийлөгч Путинтай нягт харилцаатай байж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байгаа юм.
Зюганов: - ОХУ-ын коммунист нам Орос Хятадын иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлэхийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Хятад улс тал бүрдээ ахиц амжилттай болсонд баяр хүргэж, ХКН-ын удирдах философи, чадварыг биширч буйгаа илэрхийлж байна. Бид ХКН-тай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Орос улсдаа Хятадын өөрчлөлт нээлттэй бодлогын амжилт ололтыг таниулж, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэлээ.
ирэлт:CRI
