solongonews
Ши Жиньпин Узбекистан улсын ерөнхийлөгч Ислам Каримовтай хэлэлцээ хийв
2016-06-22 20:35
Ши Жиньпин Узбекистан улсын ерөнхийлөгч Ислам Каримовтай хэлэлцээ хийжээ.

Хятадын улсын дарга Ши Жиньпин 6 дугаар сарын 22-ны өдөр Узбекистан улсын ерөнхийлөгч Ислам Каримовтай хэлэлцээр хийсэн байна. Хоёр улсын нөхөрсөг харилцааг ахиулан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бий болгох, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тал дээр хоёр улсын тэргүүн санал нэгдсэн байна.

Хэлэлцээрийн дараа хоёр тал "БНХАУ болон Бүгд Найрамдах Узбек улсын хамтарсан мэдэгдэл" дээр гарын үсэг зурж, гадаад харилцаа, эдийн засаг, худалдаа, санхүүжилт, оюуны өмч зэрэг олон салбарын хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл