solongonews
Дарга Ши Жиньпин Брунейн угсаа залгамжлагч хунтайж Хажи Аль-Мухтади Биллахтай уулзав
2026-05-13 09:37
Ши Жиньпин дарга Брунейн угсаа залгамжлагч хунтайж Хажи Аль-Мухтади Биллахтай уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 12-ны үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Брунейн угсаа залгамжлагч хунтайж Хажи Аль-Мухтади Биллахтай уулзлаа. 

Ши Жиньпин дарга:

- Энэ жил Хятад, Брунейн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Олон улсын нарийн төвөгтэй, тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч байгаа тул хоёр тал стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илүү эерэг энерги оруулах ёстой гэж хэллээ. Тэрээр цааш нь:

- Энэ жил бол Хятадын "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил бөгөөд Бруней улс "2035 он хүртэлх алсын хараа"-гаа хэрэгжүүлэхээр хичээж байгааг онцоллоо. "Хоёр тал үүгээр боломж болгож, Хятад, Брунейн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой. Тухайлбал:

Нэгдүгээрт. Маш их итгэл хүлээсэн стратегийн түншүүд байж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих ёстой.

Хоёрдугаарт. Харилцан ашигтай хөгжлийн түншүүд байж, томоохон тэргүүлэх хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулж, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинээр гарч ирж буй салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой.

Гуравдугаарт. Бие биеэ ойлгох найрсаг соёл иргэншлийн түншүүд байж, дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг хамтран хэрэгжүүлэх ёстой.

Дөрөвдүгээрт. Дэлхийн засаглалын түншүүд байж, АСЕАН-ы орнуудтай хамтран Хятад-АСЕАН-ы хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг дэмжих ёстой гэж хэллээ.

Биллах Султан Хассанал Болкиагийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлаад:

- Бруней улс Ши Жиньпин даргын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал болон түүний Дэлхийн засаглалын санаачилгыг өндрөөр үнэлж байна. АСЕАН-Хятадын цогц стратегийн түншлэл нь тус бүс нутагт ашиг тус авчирсан бөгөөд Бруней улс АСЕАН-Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Хятад улстай нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэж хэлэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл