solongonews
Ши Жиньпин Шинжлэх ухаан технологийн их хуралд чухал үг хэлэв
2026-07-09 10:43
Ши Жиньпин Шинжлэх ухаан технологийн их хуралд чухал үг хэллээ.

Хятадын Шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах үндэсний хурал, Хятадын Шинжлэх ухааны академийн 22 дахь удаагийн академичдын бага хурал, Хятадын Инженерийн академийн 18 дахь удаагийн академичдын бага хурал, Хятадын Шинжлэх ухаан технологийн холбооны 11 дэх удаагийн үндэсний их хурал 7-р сарын 8-нд Ардын Их Хурлын танхимд ёслол төгөлдөр боллоо.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, шинжлэх ухаан, технологийн дээд шагналын эзэнд шагнал гардуулж, чухал үг хэлэв. Тэрээр "15 дахь таван жил"-ийн төлөвлөгөөний үе бол шинжлэх ухаан, технологийн тэргүүлэгч улсыг байгуулах чухал үе шат гэдгийг онцлоод, түүхэн боломжийг ашиглах, цаг үеийн сорилтуудыг даван туулах, шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан байдал, өөрийгөө бэхжүүлэх эрч хүчийг баталгаажуулж, 2035 он гэхэд шинжлэх ухаан технологийн тэргүүний орон болох зорилтын дагуу тууштай урагшилж, шинжлэх ухаан технологийн инновацын тусламжтайгаар Хятадын орчин үеийн хөгжлийг дэмжиж, удирдах шаардлагатай байгааг онцоллоо.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл