solongonews
Бээжин “АПЕК”-аас ямар үр дүн хүлээж байна вэ
2014-11-07 09:59
“АПЕК”-ын гишүүн орнуудын нь дэлхийн нийт хүн амын 40 хувь, дэлхийн ҮНБ-ий 54 хувь, нийт худалдааны эргэлтийн 44 хувийг бүрдүүлдэг билээ.

“АПЕК” буюу Ази, Номхон далайн эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт ирэх бямба гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох гэж байгаа билээ. Хятадын эрх баригчид зохион байгуулалтын тал дээр багагүй анхаарч байгаа бөгөөд олон улсын төлөөлөгчдөд таатай сэтгэгдэл төрүүлэх, нийслэлийн утааны бохирдлыг багасгах үүднээс Бээжин дахь барилгын ажлыг түр хугацаагаар зогсоох, чуулга уулзалт болох өдөр нийслэлд зорчиж буй машины 50 хувийг хязгаарлах зэрэг арга хэмжээг аваад байгаа гэнэ. Дээд хэмжээний уулзалтад 21 гишүүн улсын төлөөлөгчид мөн гишүүнээр элсэхийг зорьж буй 10 гаруй улсын төлөөлөгчид оролцох юм байна.

 Монгол улсын хувьд ч гишүүнээр элсэх асуудлыг тавьж байгаа бөгөөд хоёр хөршийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Гишүүн орнуудын зүгээс дэлхийн хоёрдогч том эдийн засгийг бүрдүүлэх болсон Хятад улсад багагүй итгэл хүлээлгэж байгаа аж. 

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Ерөнхийлөгч Ши Жиньпиний “Хятад мөрөөдөл”-д тусгагдсан бүс нутгийн эдийн засгийн нэгдмэл байдлыг дээшлүүлэх, иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх, дэд бүтцийн асуудал хөндөгдөх гэнэ. Мөн Хятадын эрх баригчид  эдийн засгийн ашигтай бүс болох Австрали, Индонези, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудыг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд үүсгэн байгуулагчаар оролцох саналыг тавих  магадлалтай гэж шинжээчид үзэж байна. / эх сурвалж: http://world.eagle.mn/

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл