
БНХАУ-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 22-нд хуралдаж, Төрийн Зөвлөлийг урин 12 дугаар сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 4 дүгээр бүгд хурлаас зөвшилцөх Засгийн газрын ажлын тайлан болон БНХАУ-ын Үндэстний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн хөтөлбөр төслийг хэлэлцлээ. БНХАУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Хурлаар “13 дугаар 5 жил”-ийн хугацаа нь бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах чухал үе шат хэмээжээ. “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн хөтөлбөрийг тогтон, эдийн засгийн хөгжлийн шинэ байдал, үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах чухал үе шатны их ололт амжилтыг дагуулан, Хятадын онцлогтой социализмын шинэ нөхцөл байдлыг бий болгоход маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
