solongonews
”Өлзийт цагаан сар” уулзалт болов
2015-03-02 10:43
”Өлзийт цагаан сар” Дундад, Монголын найрамдлын уулзалт 3 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо болов.

БНДАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны зохион байгуулсан энэхүү уулзалтад ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Эрдэнэбулаг, Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат зэрэг хоёр улсын орон нутгийн удирдах хүмүүс болон Монгол Улсад суугаа Дундад улсын элчин сайдын яамны удирдах хүмүүс, хоёр орны эл салбарын гишүүн төлөөлөгчид нийт 100 гаруй хүн оролцсон байна. Хоёр орны хамтын ажиллагааны харилцаанд хүчин зүтгэл үзүүлсэн байгууллага нэгж болон хувь хүнд баяр талархлаа дэвшүүлэх зорилготой зохион байгуулсан энэхүү цагаан сарын уулзалтын талаар ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны орлогч дарга Эрдэнэбулаг хэлэхдээ: -Дундад, Монгол хоёр улс нь уул усаараа холбогдсон мөнхийн хөрш, сүүлийн жилүүдэд хоёр орны тэргүүн нарын уулзалт удаа дараалан болж, хоёр орны улс төр хоорондын итгэл найдварыг бэхжүүлэн, бүх салбар хоорондын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрэн, иргэдийн нөхөрсөг харилцаа улам сайжирсаар байна. Өнгөрсөн жил Дундад улсын дарга Ши Жиньпиний Монгол Улс дахь айлчлал нь хоёр улсын түншлэлийн харилцааг өндөр түвшинд гаргав. Өвөр Монгол орон нь Монгол Улстай хэл соёл, зан заншил, үндэс угсаа нэгтэй байдгаараа сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа, харилцаа эрчимтэй хөгжиж байгаа билээ. Өнгөрсөн жил Өвөр Монголын GDP болон иргэд бүрд ногдох орлого нь Дундад улсын муж хотын дундаа топ 15-д багтав. Ийнхүү Өвөр Монголын хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэл үзүүлсэн хувь хүн, байгууллага нэгжид талархал дэвшүүлье хэмээн шинэ ондоо өлзий хийморьтой байхыг хүсэн ерөөлөө.

Уулзалтын үеэр Халин, Урнаа зэрэг Өвөр Монголын уран бүтээлчид ая дуугаа өргөв.

Зохиогч: Урантунгалаг, Ариухан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл