solongonews
Ши Жиньпин дарга Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийв
2026-05-13 11:37
Дарга Ши Жиньпин Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 12-ны үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин дарга Тажикистаны тусгаар тогтнолын 35 жилийн ой болон улс орны хөгжилд гаргасан чухал ололт амжилтад баяр хүргэв. Дарга Ши Жиньпин:
- Хятад, Тажикистаны харилцааны гол мөн чанар нь бат бөх харилцан дэмжлэг болох юм. Гадаад орчин хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад, Тажикистан хоёр улс бие биедээ тусалсан сайн хөрш, чин сэтгэлээсээ итгэлцсэн сайн найзууд, хөгжлийн замаар хамт замнасан үүрдийн сайн түншүүд байх болно гэж хэллээ.

Хятад улс Тажикистаныг үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнах, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахад нь үргэлж дэмжинэ гэж тэрээр онцлоод:

- Энэ жил Хятадын "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил бөгөөд Тажикистан улс "2030 он хүртэлх үндэсний хөгжлийн стратеги"-аа урагшлуулахад бүрэн хүчин чармайлт гаргаж байна. Хоёр тал "Бүс ба Зам"-ын чансаатай хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, хөгжлийн стратегиа гүнзгий уялдуулан, тус тусын хөгжлийн зорилтуудыг дэмжих ёстой гэж хэллээ.

Рахмон шинэ эрин үед Тажикистан, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнөж байгааг мэдэгдэв. Тэрээр:

- Томоохон төслүүд амжилттай өрнөж, иргэдийн солилцоо улам бүр ойртож, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгч байна. Өнөөдөр "Тажикистан, Хятадын байнгын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан нь хоёр талын харилцаанд шинэ түүхэн үе шатыг тэмдэглэж, урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх болно. Тайвань бол Хятадын салшгүй хэсэг бөгөөд Тажикистан улс нэг Хятад гэсэн зарчмыг тууштай баримтална гэж ярилаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл