Дундад улсын дарга Ши Жиньпин 11 сарын 20-нд Веллингтон Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Китэй уулзан Дундад, Шинэ Зеландын харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд хөгжүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрчээ.
Ши Жиньпин дарга: -Дундад, Шинэ Зеланд харилцан ойлголцож, багтаамжтай, эрх тэгш харилцаж, итгэлцлээ дээд түвшинд ахиулан, өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэн, бүх талын стратегийн түншлэлийн харилцаа байгуулахаар тогтлоо гэж онцлон тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Жон Ки: -Шинэ Зеланд, Дундадын агуу их хөгжил цэцэглэлтээр бахархаж байгаагаа илэрхийлээд, цаашид зөвхөн Дундадын төдийгүй Шинэ Зеланд болон бусад олон орны ард түмэнд мөн ийм боломж тохионо гэдэгт итгэж байна. Дундад улстай бүх талын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр тал "Дундад, Шинэ Зеланд бүх талын стратегийн түншлэлийн харилцаа байгуулах нэгдсэн мэдэгдэл" гаргажээ. Хоёр орны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцжээ. Үүнд цаг агаарын өөрчлөлт, телевиз, боловсрол, өмнөд туйлын судалгаа, банк санхүү, аялал жуулчлал, хүнсний аюулгүйн байдал зэрэг салбар хамрагджээ.
