solongonews
Азербайжан хэл дээрх ”Ши Жиньпиний соёлын холбоо” нэвтрүүлгийн нээлтийн ёслол Азербайжаны нийслэл Баку хотод болов
2026-08-19 10:37
Хятадын Төв радио телевизийн орчуулсан анхны Азербайжан хэл дээрх ”Ши Жиньпиний соёлын холбоо” нэвтрүүлгийн нээлтийн ёслол саяхан Азербайжаны нийслэл Баку хотод боллоо.

"Ши Жиньпиний соёлын холбоо" нь Ши Жиньпин даргын соёлын өвийг уламжлан хөгжүүлэхэд анхаарч ирсэн бодит түүхүүдийг сонгож, “Соёл цэцэглэн хөгжвөл улс орны хувь заяа өөдлөн дэвжиж, соёл хүчирхэгжвэл үндэстэн хүчирхэгжинэ” гэсэн гүн гүнзгий үзэл санаа, соёлын өвийг эрхэмлэн дээдэлж, түүхэн соёлын уламжлалыг залгамжлан хөгжүүлэх чин сэтгэлийг нь харуулдаг. Мөн олон улсын үзэгчдэд Ши Жиньпиний соёлын үзэл санааны гол агуулга болон түүний төр улсыг засаж залруулах үзэл баримтлалын гүн гүнзгий соёлын суурийг тайлбарлан хүргэдэг.

БНХАУ-аас Азербайжанд суугаа Элчин сайд Лү Мэй арга хэмжээний үеэр:

-"Ши Жиньпиний соёлын холбоо" нэвтрүүлгийг Азербайжанд цацаж эхэлж байгаа нь Хятад, Азербайжаны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг харуулж байна. Энэ нь Азербайжаны үзэгчдэд Ши Жиньпиний соёлын үзэл санааны гол агуулгыг илүү гүнзгий ойлгож, түүний төр улсыг засаах үзэл баримтлалын гүн соёлын суурийг мэдрэхэд тусална.

Азербайжаны Үндэсний хурлын Соёлын хорооны дэд дарга Ефенджиева:

- Азербайжан болон Хятад улс урт удаан түүхтэй. Олон төрлийн харилцаанаас гадна, соёлын өвийг хамгаалах нийтлэг үүрэг амлалтаараа нягт холбоотой. "Ши Жиньпиний соёлын холбоо" нэвтрүүлгийг Азербайжанд цацаж байгаа нь туйлын чухал ач холбогдолтой .

Арга хэмжээний дараа Азербайжаны Үндэсний Телевиз, Радио Нэвтрүүлгийн Компанийн Соёлын Суваг болон Азербайжаны ARB24 телевизийн сувгаар нэвтрүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл