Хятад улсын дарга Ши Жиньпин ойрын өдрүүдэд түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажлын талаар чухал заавар өгсөн байна. Тэрээр, түүхийн дурсгалт зүйлс өнө удаан түүхийн ул мөрийг хадгалж, соёл түүхийг уламжлан, үндэстний оюун санааг тогтоож байдаг өвөг дээдсээс уламжилсан үнэт өв юм. Мөн социалист нийгмийн сүнс, соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулах шимт хөрс мөн гэж хэлсэн байна.
Дарга Ши Жиньпин хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Хятад улсын түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажил амжилттай явагдаж, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах, менежмент болон ашиглах түвшин дээшилсэн байна. Гэсэн хэдий ч Хятад улс бол дэлхийн түүхийн дурсгалт зүйлсийн том орон бөгөөд хотжилтын явцад байгаа учир түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажил тулгам шаардагдаж байгаа юм гэж зааварлажээ.

Бүх шатны Намын хороо болон Засгийн газар түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажлыг улс төрийн ажлын үр бүтээлээр үзэж, түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах ажил болон эдийн засаг, нийгэм нийтийн хөгжлийг зохицуулан хөгжүүлж, түүхийн дурсгалт зүйлийг зохистой ашиглан, хамгаалалтын үр дүнг ард иргэдтэй хуваалцах хэрэгтэй гэж мөн чухалчилсан байна.
