solongonews
Сүнь Чуньлань, Банчин богдтой уулзав
2015-02-13 17:10
12-ны өдөр Бээжин хотноо ДКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нэгдмэл фронтын яамны дарга Сүнь Чуньлань Банчин богдтой уулзав.

    Сүнь Чуньлань Банчин богдод цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэхэд Банчин богд хариуд нь хадаг барин ДКН-ын Төв хороо, төрийн зөвлөлийн дэмжлэг туслалцаанд баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр, үе үеийн Банчин богдын эх оронч үзэл, үүрэг хариуцлагыг сайтар ухамсарлан сүсэгтэн түмэн, нам засаг, лам хуврагуудын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэв.

    Сүнь Чуньлань: -ДКН-ын 18-р хурлаас хойш дарга Ши Жиньпинээр удирдуулсан Намын төв хороо Түвдийн буддын шашны ажлыг чухалчлан үзэж, шинэ хүсэл шаардлага тулгарч байгааг дурдав. Энэ жил Банчин богдыг ширээнд залсны 20 жилийн ой тохиож байна. Улс төрийн бат бэх үзэл баримтлал, намын удирдлагын дор эх орны нэгдэл, үндэстнүүдийн эв найрамдлыг баталгаажуулахыг хүсэж байна гэв.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл